Дарь-Эхийн дунд буудал орчмын авто замын засварын ажил эхэллээ

1913

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дарь-Эхийн дунд буудлын орчмын айл өрхийн хашаан дотроос их хэмжээний хөрсний ус нэвчиж гарч, зам дагуу урсан тогтсоны улмаас тус орчмын авто замд 4000 мкв нүхэн эвдрэл гараад байна.

Энэ дагуу авто тээврийн хэрэгслийн саадгүй зорчих арга хэмжээг авахаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газраас шуурхай 2 бригад гарч, өнөөдрөөс зам засварын ажил эхэлж байна.

Цаашдаа олон жилийн өмнө хийгдсэн борооны ус зайлуулах шугам сүлжээгүй авто замуудад  шугам сүлжээ хийх төсөв, хөрөнгийн  асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, зураг төслийг гарган ажиллаж байна.