СХД-ийн арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууслаа

89

Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууслаа.

Үргэлжлүүлэн үлдсэн 50м газарт авто замын ажлыг хийж, энэ сарын сүүлээр байнгын ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.