НАЗХГ-ын Орлогч дарга Г.Баттогтохоор ахлуулсан Ажлын хэсэг дараах замуудад ажиллалаа

2056

Өнөөдөр /2018.08.02/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Г.Баттогтохоор ахлуулсан Ажлын хэсэг дараах шинээр баригдаж байгаа авто зам болон зам засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь хяналт тавин ажиллалаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган замын хашлага суулгах ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна. Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна.

Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто замын эхний 0.5 км авто замын зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авто замын хашлага суулгах ажил хийгдэж байна.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч байгууллагаар “Энигма констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд авто замын хашлага суулгах болон газар шорооны ажил тус тус хийгдэж байна.