Дараах замуудыг түр хаана

614

Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн 2 эгнээг дулааны шугам өргөтгөж байгаа ажлын хүрээнд Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг хүртэл,

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжны замыг бохирын шугам татах ажлын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 07:00 цаг хүртэл,

Мөн Сүхбаатар дүүрэг, Авто замчдын гудамжны замыг цэвэр усны шугам татахаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 07:00 цаг хүртэл тус тус түр хаахаар болжээ.