Борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, засварын ажил хийгдэж байна

2534

Нийслэл хотод ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа бөгөөд энэ хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээнд байнгын хяналт тавьж, цэвэрлэгээ, засварын ажлууд хийгдэж байна.

Жил бүр шугам хоолой, шүүрт хоолой болон үзлэгийн худгуудад 2 удаагийн их цэвэрлэгээ хийгддэг ба эхний ээлжийн их цэвэрлэгээний ажил хийгдэж дууссан байна.

Үүнээс гадна бороо орсны дараа давтан цэвэрлэгээ тухай бүрт хийгдэж, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Энхтайвны гүүрний нүхэн гарц, Вокзалын арын уулзвар, Богд ар хорооллын шугам, Сонгино-Хайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэл, Драгон орчмын шугам, Чингэлтэйн борооны усны шугам, Долоон буудлын борооны шугам, Жавсранжавын гудамж, Чингисийн өргөн чөлөөний байршилд тус тус хийгдсэн.

2018 оны 07 дугаар сарын 01-нээс 27-ны өдөр хүртэлх байдлаар 17 гудамжны, 15 ширхэг шүүрт худагт, 9 үзлэгийн худагт засвар үйлчилгээний ажил хийгдэж байна. Мөн онгорхой, эвдэрсэн 78 шүүр, 57 бетонон таг нөхөж тавьсан байна.

Мөн үер усны гамшиг болох магадлалтай байгаа эдгээр өдрүүдэд үерийн далан сувгийн орчимд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айл өрх, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.