Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрсөн байна

908

Баянзүрх дүүргийн 5,8 хороонд байрлах УСУГ-ын баазын хажуугийн 0,285 км байгалийн чулуун хучилттай авто замын доогуур зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн цөмрөлт үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас яаралтай арга хэмжээг авч, зорчих хэсгийг дайргаар дүүргэж, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна.

Хууль бус зөвшөөрөлгүй шугам сүлжээ татаж авто зам, замын байгууламжид хохирол учруулсан холбогдох этгээдээр хохирлыг бүрэн барагдуулах арга хэмжээг авч ажиллах болно.