Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр үндэсний их баяр наадмын мэндчилгээ хүргэлээ

351

Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол улс байгуулсны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа авто замын салбарын хамт олон, нийт Монголчууд та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Манай хамт олон нь 2018 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 25, БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4 буюу нийт 29 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнээс дурдвал, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих зэрэг томоохон төслүүдийг амжилттай эхлүүлж зам, гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангаж байна. Мөн Улаанбаатар хотын туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторхи холбоос замуудыг бий болгох замаар гол болон туслах гудамж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтын хүрээнд 10 байршилд 1.3 км авто зам, гэр хорооллын гудамж замуудыг хатуу хучилттай болгох зорилтын хүрээнд 4 байршилд 2.3 км авто зам барих ажил зэргийг хэрэгжүүлж иргэдийнхээ аюулгүй, ая тухтай  авто замын сүлжээгээр зорчих нөхцлийг бий болгохоор хичээн ажиллаж байна.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь  хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай.

Хуртай нартай миний Монголын наадам

Хурдтай цэцтэй Монголын наадам

Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж

Ерөөл буяны хийморийг сэргээсэн

Санаа цагаан заяа тэгш сайхан баярлаарай.Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл өргөе.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН

ГАЗРЫН ДАРГА Ж.ТОГТОХБАЯР