Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээлээ

2728

“Яармагийн олон түвшинт шинэ  гүүрийг барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд гүүрийн үндсэн зорчих хэсгийг өнөөдөр буюу долоодугаар сарын 09-ний өдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр  болон бусад холбогдох албаныхан оролцож, үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гүүрийн гэрэлтүүлэг, экстирьер, гадна тохижилтын ажлуудыг сайжруулах  албан даалгаврыг үүрэг болгон өглөө.

Шинэ гүүр нь 250.2 у/м,  20.5 м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүрийн хамт нийт 6 эгнээ бүхий байгууламж болох юм.

Төслийн ажлыг 2018 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгахаар, график төлөвлөгөө гарган ажиллаж байна.