Хорооллын доторх авто замын засварын ажил үргэлжилж байна

875

БГД-ийн 2 дугаар хорооны 33, 34 дугаар байрны авто замын өргөтгөл шинэтгэлийн ажил үргэлжилж байна. Ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй. Авто зам нь 0.216 км урттай бөгөөд асфальт хучилттай байх юм. Одоогоор хуучин замын хашлага, бетоныг хуулах, явган хүний замын шинэ хашлага суулгах ажил хийгдэж байна.

Гүйцэтгэгч: “Ялгуусан” ХХК

Гэрээ дуусах хугацаа: 2018.07.20

Мөн дүүргийн 2А, 3А байрны ажлын явц 25 хувьтай байна. Өргөтгөл шинэтгэлийн ажлын хүрээнд хашлага суулгах, хусуулах ажил хийгдэж байна.