Зохиомлоор түгжрэл үүсгэж байгааг анхаарна уу

829

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажилтай уялдуулан 5 байршилд түр зам барьж ашиглалтад оруулсан билээ.

Дээрх авто замуудын нэгдүгээр эгнээнд автомашинууд зогсож, хөдөлгөөнд саад болж байгаад иргэд бухимдалтай байна. Нийслэлийн шуурхайд ирүүлсэн гомдлын мөрөөр бид Наадам центрийн баруун талын зам дээр очиж, нэгдүгээр эгнээг чөлөөллөө. Тус замын зүүн урд, мөн баруун хойд талд, 100 метр зайд төлбөргүй авто зогсоолууд байгаа атал ийнхүү зорчих хэсгийг эзлэн автомашинаа байршуулж, зохиомлоор түгжрэл үүсгэж буй явдалд анхаарууштай байна.

Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн утас: 11-310005, 75771005

Түр замуудын байршил

1. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам 

2. Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам

3. Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам

4. Хүннүгийн гудамж – Саруул хотхон – Соёолжийн гүүр 0.32 км авто зам

5. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох түр гүүр, холбоос зам