Олимпын гудамж хаалттай үед зорчих замууд

817

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц баригдаж байгаатай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 11-ний даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпын гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13-р хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13-р хороолол руу гарах шинээр баригдсан түр гүүрээр зорчино уу.