Тамхины ишгүй байгууллага – Тамхигүй орчин

953

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагуудын гишүүн орнууд жил бүрийн 5-р сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай. 2018 оын энэ өдрийг ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ – ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ нэгдсэн уриан дор өнгөрүүлэхээр болжээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэхүү ажлын хүрээнд хүн амын тамхидалт, дам тамхидалтаас үүдэлтэй зүрх судасны өвчний талаарх ойлголтыг сайжруулах, эрсдэл өндөртэй бүлэгт чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөсний дотор Тамхины ишгүй байгууллага – Тамхигүй орчин сэдэвт сарын аяныг 2018 оны 5-р сарын 15-наас 6-р сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. Уг аяныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар дэмжин оролцож байна.