Налайхын замыг 3 хоногийн дараа нээнэ

141
Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, 2018 оны 5-р сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм.
Хучилтын хавтанг “Байгууламж Од” ХХК-д захиалан хийлгэж, хучилтыг бүрэн сольж байна. Замын хөдөлгөөнийг 5-р сарын 21-нд буюу 3 хоногийн дараа бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөн ажиллаж байна.