Замын хөдөлгөөн түр хаах тухай

1232

1. 2018 оны 5 сарын 19-ний өдөр.
СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт”-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ.
Замын хөдөлгөөнийг 5 сарын 20-ны 07:00 цагт нээнэ.

2. 2018 оны 5 сарын 19-ний өдөр.
СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ.
Замын хөдөлгөөн 6 сарын 04-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ.

3. 2018 оны 5 сарын 19-ний өдөр.
СБД, 2-р хороо, “Жигүүр гранд” группын барилгын зүүн талын туслах замыг “Наран шилтгээн” ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо.
Тус замыг 5 сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлнэ.