Нийслэлийн Ерөнхий боловсролын 9 сургуулийн орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

26

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан.  Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас өнгөрсөн онд нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг  “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм.  Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио  байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжруулсан. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ.  Энэ онд нийслэлийн  Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 84, 111, Сонгинохайрхан дүүргийн 65,107,122, Сүхбаатар дүүргийн 71, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулиудийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Сургууль орчны тохижилтын ажил 8 дугаар сарын 20 гэхэд хийгдэж дуусна  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.