ТЕНДЕРИЙН УРИЛГА

531

Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Материал шинжилгээний лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: НАЗХГ/18-Б001

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын материал шинжилгээний лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

ü Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

ü  Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй ижил төстэй ажил хийсэн байна.

ü Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

ü Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу /2016, 2017 он/

 

Тендерийн баталгааны үнийн дүн: 1,000,000 /нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 10:30 цагт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 701 тоот өрөөнд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн

Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот

Холбоо барих утасны дугаар: 70111183

Цахим хаяг: www.tender.gov.mn