“Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана

64

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил 2017 онд эхэлсэн. Энэ ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр  сарын 16-ны 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Замын хөдөлгөөнийг хаасан үед авто замын ачааллыг зохицуулах үүднээс түр замуудыг барьж байна. Маргаашаас эхлэн  авто зам хэрэглэгчид  Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”  буюу  Соёмботой хөшөөнөөс  Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд  оролцох боломжтой юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.