Ачааны авто машинуудад хамтарсан шалгалт хийж байна

29

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт, шалгалт хийж байна. Хяналт шалгалт 4-р сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машинуудад “Авто тээврийн тухай”, “Зөрчлийн тухай”, “Авто замын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт хэрхэн хангагдаж буй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч нар хамрагдана гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.