Ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлнэ

816

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор ирэх 4 дүгээр  сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусанд  зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотой бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн “U-money” картыг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж байна. Мөн нийтийн тээврээр тогтмол  үйлчлүүлдэг иргэддээ зориулж, сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан. Энэ картыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд нийтдээ  20 мянган ширхэг картыг үнэгүй тараахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн 70 орчим хувь нь бэлэн мөнгөөр  үйлчлүүлдэг” гэлээ.