Үндсэн болон нэмэгдэл цалинг шинэчлэн тогтоох тухай

2761

 

2018 оны 01 сарын 22 өдөр                      Дугаар А/02                       Улаанбаатар хот

Үндсэн болон нэмэгдэл цалинг  шинэчлэн

тогтоох тухай

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар, 2007 оны 354 дугаар, 2014 оны 208, 332 дугаар тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар хамтарсан тушаал, Дотоод журмын 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын нийт албан тушаалтнуудын 2018 оны үндсэн болон нэмэгдэл цалин, хоол, унааны зардлыг хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай.
  2. Шинэчилсэн үндсэн болон нэмэгдэл цалинг 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс тооцож олгохыг ахлах ня-бо-/П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
  3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2017 оны А/07 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА                                                          Ж.ТОГТОХБАЯР