Сар шинийн баярын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

860

2018 оны 02 сарын 13 өдөр                         Дугаар А/09                       Улаанбаатар хот

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд ажиллах

хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

 

Газрын дүрмийн 2.4.1 дэх заалт, Дотоод журмын 6.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Сар шинийн баярын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллагын албан тасалгаа, Шалган бүртгэх товчоод, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн ажлын байрыг гал, усны болон байгалийн гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдоход ажлын байр болон авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг хэвийн байдалд яаралтай оруулах талаар холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах, энэ талаар газрын удирдлага болон нийслэлийн шуурхай албанд цаг тухайд нь мэдээлж, хариуцлагатай жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хийж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  3. Баярын өдрүүдэд гэнэтийн гамшиг, осол гарсан тохиолдолд санхүүгээс олгосон шатахууны талоныг хэрэглэх, эс хэрэглэсэн тохиолдолд дараагийн хариуцлагатай жижүүрт эсвэл санхүүд буцаан өгч ажиллахыг үүрэг болгосугай.
  4. Хариуцлагатай жижүүрийн ажилд хяналт тавьж, удирдлагаар ханган, мэдээлж ажиллахыг орлогч дарга Б.Индрад үүрэг болгосугай.

 

ДАРГА                                               Ж.ТОГТОХБАЯР