НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

852

НИЙСЛЭЛИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ нӨХӨх ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

1.Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • Боловсролын шаардлага”:Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг

тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасныдагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.Сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт 2018 оны   04 дүгээр сарын 10-ны өдөр “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангиллын ажлын байр; 11-нии өдөр “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангиллын ажлын байранд 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэл явагдана.

3.Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

  1. 4. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр       хөрвүүлсэн байх;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “3 х 4”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, эх хувтйн хамт;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 04 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцон бүртгэнэ.

Зарлагдсан зарим ажлын байранд НҮБ-ын аль нэг хэлний шаардлага тавигдсан тул бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлийг сонгосон тохиолдолд уг хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC“-ийн төвийн 322794, 88119140 /вэйбсайт: www.ets.orgwww.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

 TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН

ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

TOEIC Оноо Cambridge tests ALTE CEF TOEFL IBT IELTS Олон улсын түвшинд Ерөнхий чадамжууд  Мэдлэ гийн түвшин
Дээд оноо
990
Дээд оноо
CPE
Дээд оноо 120 Дээд оноо        9
860-990 CAE/BEC Higher 5 C2 111-120 8.5-9 6 Ажил мэргэжилдээ шаардагдах стандарт англи хэлээр мэргэжлийнхээ хүрээнд ямар ч сэдвээр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө, маргаанд оролцох чадамжтай Гүнзгий шат
730-859 FCE/BEC Vantage 4 C1 96-110 7.5-8 5 Сонсох, унших, бичих болон ярих чадамжуудыг зөв зохион байгуулалтай эзэмшсэн, мэргэжлийнхээ хүрээнд бүрэн ойлгож, харилцаанд ярианд чөлөөтэй  оролцох  чадамжтай Дээд шат
470-729 PET/BEC Preliminary 3 B2 79-95 6.5-7 4 Мэддэг сэдвийнхээ хүрээнд харилцан ярианд чөлөөтэй оролцох, өдөр дутмын ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх  чадамжтай Ахисан дунд шат
65-78 5-5.6
4.5-5
220-469 KET 2 B1 53-64 3 Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийн бүтэц дээр алдаа гаргаж харилцан ярианд оролцдог тул ажлын байранд, мэргэжлийн түвшинд хязгаарлагдмал чадамжтай Дунд шат
41-52 4
0-219 1 A2 30-40 3-3.5 2 Үгийн сангийн  баялаг хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч,  үргэлжилсэн ярианы ойролцоо утгыг гаргаж, мэддэг сэдвийнхээ хүрээнд нийгмийн харилцаанд бусдын дэмжлэгтэй оролцох чадамжтай Ахисан анхан шат
19-29 2-2.5
A1 9  18 1-1.5 1 Цээжилж  тогтоосон үг хэллэгийнхээ хүрээнд зөвхөн энгийн бүтэцтэй богино өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай Анхан шат

 

“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу  Спортын төв ордны зүүн талд)

 

             “TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн “Лхагва” гаригийн 9.00 цагт зохион байгуулдаг болно.

6.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
17 Материалын мэргэжилтэн ТЗ-5 1 Авто зам, замын байгууламжийнматериалд лабораторийн шинжилгээ хийх, орц норм тогтоох Дээд боловсролын  бакалавр зэрэгтэй байх Авто замын барилгын инженер Харгалзахгүй Харгалзахгүй Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай  Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

Мэдээлэл лавлагаа 

  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 325385;