ТЕНДЕРИЙН УРИЛГА

819

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018.03.06

Тендер шалгаруулалтын нэр Тендер шалгаруулалтын дугаар Тендерийн баталгаа /багц тус бүрт/
Авто замын тэмдэглэгээний ажил /багц1/ НАЗХГ/18-А039 2.608.000 төгрөг
Авто замын тэмдэглэгээний ажил /багц2/ НАЗХГ/18-А040 2.634.000  төгрөг
Авто замын тэмдэглэгээний ажил /багц3/ НАЗХГ/18-А041 2.486.000 төгрөг
Авто замын тэмдэглэгээний ажил /багц4/ НАЗХГ/18-А042 2.706.000 төгрөг
Авто замын тэмдэглэгээний ажил /багц5/ НАЗХГ/18-А043 2.702.000 төгрөг
Авто замын тэмдэглэгээний ажил /багц6/ НАЗХГ/18-А044 2.996.000 төгрөг

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос 6 тусдаа багцын ажилд цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он;
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудын аль нэг онд санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх;
  • Тусгай зөвшөөрөл: Зам, тээврийн хөгжлийн яамны

3.7.4.4 ЗЗА-4 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн

Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот

Холбоо барих утасны дугаар: 70111183

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.road.ub.gov.mn