ТЕНДЕРИЙН УРИЛГА

896

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018.02.27

Тендер шалгаруулалтын нэр Тендер шалгаруулалтын дугаар Тендерийн баталгаа Тоо хэмжээ /м2/
              Төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс (БГД, ЧД) /БАГЦ1/ НАЗХГ/18-А029 “1,000,000” /нэг сая/ төгрөг 2000
Төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс (БЗД, СБД) /БАГЦ2/  

НАЗХГ/18-А030

“1,100,000” /нэг сая нэг зуун мянга/ төгрөг 2300
Төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс (СХД, ХУД) /БАГЦ3/  

НАЗХГ/18-А031

“850,000” /найман зуун тавин мянга/ төгрөг 1700

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсын тус тусдаа 3 багцын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он;
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудад (аль нэг онд байж болно) нэгээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх;

Тусгай зөвшөөрлийн хувьд:

ЗТ сайдын 2013 оны 152 дугаар тушаалаар батлагдсан журмын

     3.7.1.1.6 ЗБ-1-6 /3км хүртэл/

3.7.4.1 ЗЗА-1 Бүх төрлийн замын засварын ажил эсвэл,

ЗТБХБ сайдын 2010 оны 47 дугаар тушаалаар батлагдсан журмын

      2.8.1 Хатуу хучилттай зам барих

2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах

Тусгай зөвшөөрлийн хувьд дээрх ангилалуудын аль нэг болон түүнээс дээш ангилалын зөвшөөрөлтэй байж болно.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн

Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот

Холбоо барих утасны дугаар: 70111183

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.road.ub.gov.mn