ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

2177
НИЙСЛЭЛ
НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс ирүүлсэн  сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэлийн Салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ   албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.
Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2018 оны  03 дугаар сарын 13-ны өдрийн 10-17 цагийн хооронд захиалга ирүүлсэн байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Үүнд:

  • Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар: 208 тоот өрөө, холбогдох утас 70210212;
  • Багануур хотын Захирагчийн ажлын алба: 228 тоот өрөө, холбогдох утас 70210053;
  • Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба: холбогдох утас 70212102;
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар: 401 тоот өрөө, холбогдох утас 77771965;
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 315 тоот өрөө, холбогдох утас 70173201;
  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 325385;
  • Нийслэлийн Архивын газар: Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байр /зүүн талын хаалга/-ны 501 тоот өрөөнд, холбогдох утас 315066; 324223;
  • Нийслэлийн Байгаль орчны газар: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 406 тоот өрөөнд, холбогдох утас 318003;
  • Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар: Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр /Зоос гоёлын үйлдвэрийн урд/-ны 502 тоот өрөө, холбогдох утас 70110733;
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар: Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байр “А” корпус 2 давхарт 208 тоот өрөөнд, холбогдох утас 97125557;
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар: Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр /Зоос гоёлын үйлдвэрийн урд/-ны 10 давхар 01 тоот өрөө, холбогдох утас 75757807;
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байр /зүүн талын хаалга/ 500 тоот өрөө, холбогдох утас 77775000;
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр   “Хангарьд ордон”-ы 404 тоот өрөө, холбогдох утас 70140423;
  • Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлын ажлын алба: Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байр /баруун талын хаалга/-ны 309 тоот өрөө, холбогдох утас 314610;
  • Нийслэлийн Соёл, урлагийн газар: Соёлын төв өргөө “Г” корпус, 505 тоот өрөө, холбогдох утас 321529;
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр  “Хангарьд ордон”-ы 900 тоот өрөө, холбогдох утас  70110500;
  • Нийслэлийн Дотоод аудитын алба: Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр  “Хангарьд ордон”-ы 1001 тоот өрөө, холбогдох утас  70101408;

Бүртгүүлэх иргэд дээрх дугаарын утсанд холбогдож лавлагаа авч болно.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  3. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  •  “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2  хувь
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх хувь

Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, төрийн жинхэнэ хлбан хаагч бол хамгийн сүүлд Төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбарыг авчирна.
Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх ба зөвхөн мэргэшлийн шалгалт өгсөн албан тушаалын ангилал дотроо нэр дэвшинэ гэдгийг анхаарна уу.

6.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
21 Материалын мэргэжилтэн ТЗ-5 1 Авто зам, замын байгууламжийнматериалд лабораторийн шинжилгээ хийх, орц норм тогтоох Дээд боловсролын  бакалавр зэрэгтэй байх Авто замын барилгын инженер Харгалзахгүй Харгалзахгүй Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай  Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих