НАЗХГ-ын ДАРГА Ж.ТОГТОХБАЯР ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА

120

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр  НАЗХГ-ын  дарга Ж.Тогтохбаяртай  “Үр дүнгийн гэрээ” байгуулж, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. 2018 онд нийслэлийн Авто замын хөгжлийн газраас улсын төсөв, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр нийт  13,2км авто зам барьж, 7,8км авто замыг өргөтгөн шинэчилж, Зүүн 4 замын гүүрэн гарцын ажлыг эхлүүлнэ. Гадаадын зээлийн хөрөнгөөр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн барих,Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөрбетон гүүр, Гачуултын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.