ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ хэлэлцлээ

1211

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга нарын Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  “Санамж бичиг”,  түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.

Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын  хэлстийн дарга Ж.Сэрээтэр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Замын хөдөлгөөний  хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, ЗХУТ-ийн ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон бусад  албаны хүмүүс оролцлоо.

Ажлын хэсэг нь 2018 оны 01 дүгээр сарын 26-нд багтаан Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга нарын Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  шинэчилсэн төслийг боловсруулан танилцуулах юм.

Энэ ажлын хүрээнд:

  • 2017 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх
  • Санамж бичгийн зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлох
  • Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран ажиллах боломжтой үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
  • Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
  • Цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тогтоох
  • Санамж бичгийн төслийг боловсруулан танилцуулах ажлуудыг хийхээр боллоо.