Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

700

2017 оны 12 сарын 27 өдөр                   Дугаар А/61                          Улаанбаатар хот

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд ажиллах

хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай

Газрын дүрмийн 2.4.1 дэх заалт, Дотоод журмын 6.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд байгууллагын хэмжээнд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллагын албан тасалгаа, Шалган бүртгэх товчоод, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн ажлын байрыг гал, усны болон байгалийн гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, аливаа гамшиг тохиолдоход ажлын байр болон авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг яаралтай хэвийн байдалд оруулахад газрын удирдлага болон нийслэлийн шуурхай албанд шуурхай мэдээлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах, хариуцлагатай жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хийж, дараагийн жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг хариуцлагатай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  3. Баярын өдрүүдэд Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч, Лабораторийн харуултай холбогдон ажиллах, гэнэтийн гамшиг, осол гэмтэл гарсан тохиолдолд шатахууны талоныг хэрэглэх, эс хэрэглэсэн тохиолдолд дараагийн хариуцлагатай жижүүрт хүлээлгэн өгч ажиллахыг үүрэг болгосугай.
  4. Хариуцлагатай жижүүрийн ажилд хяналт тавьж, удирдлагаар ханган, мэдээлж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Эрдэнэсайханд үүрэг болгосугай.

 

орлогч дарга                                         Б.Индра