Хөрөнгө бүртгэх тухай

1023

2017 оны 12 сарын 20 өдөр                   Дугаар А/60                          Улаанбаатар хот

Хөрөнгө бүртгэх тухай

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах” тухай 66 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Тоног төхөөрөмж,тавилга эд хогшил бүхий 7,542,000 / Долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг данс бүртгэлд бүртгэж авахыг зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгийг данс бүртгэлд зохих журмын дагуу бүртгэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг ахлах нягтлан бодогч /П.Ариунаа/-д үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                         Ж.ТОГТОХБАЯР