Хөрөнгө бүртгэх тухай

919

2017 оны 11 сарын 30 өдөр                   Дугаар А/58                          Улаанбаатар хот

Хөрөнгө бүртгэх тухай

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах” тухай 66 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах” тухай А/137 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий 83,147,284 / Наян гурван сая нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг данс бүртгэлд бүртгэж авахыг зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгийг данс бүртгэлд зохих журмын дагуу бүртгэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг ахлах нягтлан бодогч /П.Ариунаа/-д үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                         Ж.ТОГТОХБАЯР