Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг батлах тухай

1352

2017 оны 11 сарын 20 өдөр                   Дугаар А/56                          Улаанбаатар хот

Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг

батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/305 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” –ийг шинэчлэн боловсруулж, хавсралтаар баталсугай.
  2. “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” –ийн хүрээнд холбогдох хууль, тогтоомж болон стандартын өөрчлөлтийг тухай бүрт хийн, өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөн ажиллахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэргэжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                         Ж.ТОГТОХБАЯР