Эд хөрөнгийн тооллого явуулах тухай

2221

2017 оны 11 сарын 10 өдөр                   Дугаар А/53                          Улаанбаатар хот

Эд хөрөнгийн тооллого явуулах тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх, заалт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт, 71 дүгээр зүйл, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалт, Газрын дүрмийн 2.7, 4.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. 2017 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч: Э.Эрдэнэсайхан           -Захиргаа, санхүүгийн

хэлтсийн дарга

Гишүүд:                          Б.Анхбаяр                     -Бодлого зохицуулалтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн

Б.Энхмандах                -Зам барилгын хяналтын

хэлтсийн ахлах мэргэжилтэн

Д.Заансүх                        -Засвар ашиглалтын хяналтын

ахлах мэргэжилтэн

Ж.Нармандах               -Шалган бүртгэх товчооны

дарга

Нарын бичгийн дарга: Ө.Төрбат                       -Дотоод хяналтын мэргэжилтэн

  1. Эд хөрөнгийн тооллогын ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулж, ажлын үр дүнг удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Э.Эрдэнэсайханд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                               Ж.ТОГТОХБАЯР