Хөрөнгө гаргах тухай

517

2017 оны 11 сарын 03 өдөр                   Дугаар А/51                          Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дэх заалт, Засгийн газрын “Төрийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай” 2013 оны 287 дугаар тогтоол, Сангийн Сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2014 оны 212 дугаар тушаалын 5.2.5 “б”, “в” заалт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444, А/503, А/211 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх А/444, А/503, А/211 дүгээр захирамжаар батлагдсан ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулах, архивын нэгж үүсгэх үйл ажиллагаанд 2.891.000 /хоёр сая найман зуун ерэн нэгэн мянага/ төгрөгийг холбогдох журмын дагуу зарцуулахыг ахлах нягтлан бодогч /П.Ариунаа/-д зөвшөөрсүгй.

 

ДАРГА                                   Ж.ТОГТОХБАЯР