Хөрөнгө бүртгэх тухай

672

2017 оны 11 сарын 06 өдөр                   Дугаар А/50                          Улаанбаатар хот

Хөрөнгө бүртгэх тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, Төрийн болон орон нутгын өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тэргүүлэгчдийн 2014 оны Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн  хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах” тухай 66 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах” тухай А/137 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр худалдан авсан программ хангамж, иж бүрэн компьютер, сервер тоног төхөөрөмж бүхий 1 111 931 040 / нэг тэрбум нэг зуун арван нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга дөчин/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг данс бүртгэлд бүртгэж авхыг зөвшөөрсүгэй.
  2. Хөрнгийг данс бүртгэлд зохих журмын дагуу бүртгэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг ахлах нягтлан бодогч /П.Ариунаа/-д үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэргэжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга /Э.Эрдэнэсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Ж.ТОГТОХБАЯР