Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай

1645
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР
2017-01-23
Дугаар
Улаанбаатар хот
Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай
■ Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчит байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:

Нэг, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн зорилтын хүрээнд хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан хүн нэг бүрийн идэвх санаачилгыг өрнүүлж, зарцуулсан хөрөнгө, гарсан шийдвэр нэг бүрийн үр дүнг бодитой тооцож ажиллах.

Хоёр, Төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, гал, ус, газар хөдлөлт зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.

Гурав. Төрийн албан хаагчдын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад захиргааны хариуцлага хүлээлгэж холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх.

Дөрөв, Ажилтан албан хаагчдын ирцийн бүртгэл, цаг ашиглалт, нийтийг хамарсан ажилд оролцсон байдал, захиргааны чөлөө олголт, эмнэлгийн хуудас, эмчийн магадлагаа зэргийг нарийвчлан тооцож цалингийн тооцоо, ажил дүгнэхэд тооцох.

Тав. Нийслэлээс зарласан хурал, удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд өөрийн биеэр ирж ажил хэрэгч оролцох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүд, ажпын бус цагаар гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх, нийслэлийн удирдлагуудаас цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өгсөн үүрэг даалгаврыг удирдлага, ажилтан нэг бүр шуурхай зохион байгуулж, ажпын явц үр дүнг тогтоосон хугацаанд танилцуулж байх.

Зургаа. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажпын алба /Т.Гантөмөр/, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/-т:

Ш0200001Ш

 

2
6.1.          Хүнсний аюулгүй байдлыг хангах, спирт, согтууруулах ундаа, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, түүгээр үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, тогтоосон стандарт, байршил, цагийн хуваарийг мөрдлөг болгон сахиулах, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах.

Долоо. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т:

7.1 Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед зохицуулж ажиллах, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэх, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний чиглэл, маршрут, цагийн хуваарьт болон техникийн бүрэн байдалд үзлэг шалгалтыг тогтмол хийж жолооч нарын сахилга, хариуцлагыг эрс дээшлүүлэх.

Найм. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар /Д.Дашдорж/-т:

8.1.          Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хэв журам сахиулах, эргүүл, гудамж, зам талбайн камерын хяналтыг сайржуулах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, замын хөдөлгөөний зохицуулалтыг эрчимжүүлэх, онцгой обьектууд, байгууллагуудын жижүүр, харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай холбоо, мэдээллийн хэрэгслээр хангах,

Ес. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК /Д.Бямба-Очир/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК /Д.Баярсайхан/, Ус сувгийн удирдах газар /Ц.Төрхүү/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ж.Батсайхан/, Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/-т:

9.1.          Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, байгууллага, иргэдийг ус, дулаан, цахилгаан хангамжаар тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бүлэг, жижүүрийн хуваарь гарган техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, байгаль, цаг уурын нөхцөл, шалтгаанаар үүссэн хальтиргаа гулгаа, хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй арилгах.

Арав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/ албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, биелэлтийг улирал тутам нэгтгэн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэх.