2017 онд Авлигын эсрэг үйл ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын товч тайлан

909

УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, МУ-ын Засгийн газрын 2017 оны “Жагсаалт батлах тухай” 244 дүгээр тогтоолын талаар Авлигатай тэмцэх газрын 2017 оны 10 сарын 04-ны өдрийн 01/7072 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг нийт ажилтан албан хаагчдад мэдээлж, ТЗ-6-аас дээш нийтийн албан тушаалтанд тус бүр танилцуулан, мэдээллийн самбараар сурталчилж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/429 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн 2017 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  1. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Shilendans.mn цахим хуудсанд байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр нийт 27 нэр төрлийн мэдээллийг тухай бүр, сар, улирал, хагас жил, бүтэн жилээр гарган, цаг хугацаанд нь нээлттэй мэдээллэн ажиллаж байна. Үүнд:

а. Төсөв гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн тайлан, цалингийн зардал, хандив тусламж төсөвт байгууллагын батлагдсан төсөв, зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагаанаас олсон орлого, тухайн жилийн төсөв түүнд орсон нэмэлт өөрчлөлт зэрэг 9 төрлийн мэдээлэл хөрөнгө оруулалт тендертэй холбоотой хөрөнгийн зардал, тендерийн ерөнхий мэдээлэл, 5 саяас дээш худалдан авалтын мэдээлэл гэх мэт 5 төрлийн мэдээ бусад 20 төрлийн  мэдээ мэдээллийг цаг тухайд нь шилэн дансанд оруулан хавсаргах  материалыг PDF файлаар хөрвүүлэн нээлттэй мэдээлсэн.

б. 2017 оны батлагдсан төсвийг шилэн дансанд 2017 оны 01 сарын 10-ны дотор  буюу хугацаанд нь PDF файлаар хавсарган нээлттэй  байршуулж мэдээллэсэн ба 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт ороогүй . 2018 оны төсвийн төсөл нэг тэрбум есөн зуун ерэн сая найман зуун далан долоон мянга есөн зуун төгрөгийг 2017 оны 09 сарын 15 ны дотор буюу хугацаанд нь PDF файлаар хавсарган нээлттэй мэдээлсэн.

в. “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр”-ийг тухай бүрт /сар бүрийн 8-ны дотор/ shilendans.gov.mn цахим хуудсанд цаг хугацаанд шаардлагатай мэдээллийг шивж оруулан, мэдээлэх хэсэгт газрын даргын нийт 25 тушаалыг PDF файлаар оруулсан.

г. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэл”-ийг тухай бүрт /сар бүрийн 8-ны дотор/ shilendans.gov.mn цахим хуудсанд цаг хугацаанд шаардлагатай мэдээллийг шивж оруулан, мэдээлэх хэсэгт 27 мэдэгдэл, тайлбар

д. “Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт”-ийг сар бүр тус тус shilendans.gov.mn  цахим хуудсанд нээлттэй, ил тод мэдээлэх хэсэгт бүтэц орон тооныы мэдээллийг цаг тухайд нь оруулж ажиллаж байна.

е. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211, А/350, А/442, А/444, А/503, А/689, А/526, А/527 тоот захирамжуудаар НАЗХГ-т эрх шилжсэн нийт 8 захирамж гарсан байна. Үүнээс: А/211, А/444, А/503, А/689 дүгээр захирамжуудын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажилласан.

  1. Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, шуурхай байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний “Дүнжингарав” нэгдсэн төвөөр дамжуулан байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр дараах 5 төрлийн ажил, үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж ажиллаж байна. Үүнд:
  2. Инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ-82
  3. Авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах үйлчилгээ-102
  4. Инженерийн шугам сүлжээний зураг төсөлтэй зөвшилцөх үйлчилгээ-15
  5. Гүйцэтгэл хянаж баталгаажуулах -21
  6. Зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ-979 үйлчилгээг үзүүлээд байна.

  1. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамтран зохион байгуулсан Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад тус газрын ЭБАТ, Хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэгийг хамруулж, сургалтын талаархи мэдээллийг цаг тухайд ХАСХОМ гаргагч албан тушаалтнуудад хүргэн сургалтыг зохион байгуулсан. Мөн АТГ-аас мэдүүлэгч гаргагч нарт зориулсан гарын авлага 16 ш авч, 13 мэдүүлэг гаргагчид тараан, ХАСХОМ-той холбоотой 4 төрлийн сурталчилгааны хуудас/плакат/-ыг байгууллагынхаа 5,7 давхарын өрөөнд байршуулан сурталчилж ажиллаж байна.

ЭБАТ-наас  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баталгааны маягт” болон ХАСХОМ-ийн талаар мэдүүлэгч гаргагч 13 албан тушаалтанд сургалт хийн, мэдээлэл хүргэн ажилласан. Мөн Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг НЗДТГазарт 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 3/2114 дугаар албан бичгээр хугацаанд нь хүргүүлж ажилласан.

ХАСХОМ гаргах нийт 13 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянах, бүртгэх, баталгаажуулах ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хугацаанд нь зохион байгуулж, ХАСХОМ-1, ХАСХОМ-2 тайланг НЗДТГазарт хүргүүлсэн.

Шинээр томилогдсон 4 төрийн жинхэнэ албан тушаалтны  ХАСХОМ-2016*-ыг 30 хоногийн дотор хүлээн авч, хянан, баталгаажуулж, ХАСХОМ-ын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж  хууль тогтоомжийг цаг тухайд нь танилцуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд үнэлгээний хорооны 27 гишүүдийн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг холбогдох албан тушаалтнуудаар  гаргуулан, АТГ-ын нэгдсэн цахим санд бүртгэн, цаасаар хүлээн аваад байна.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах” А/26 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тайлант хугацаанд ёс зүйн зөрчилгүй ажиллаж байна.

Байгууллагын road.ub.gov.mn сайтад байгууллагын үйл ажиллагаа, тушаал шийдвэр, төсөв санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны тайлан зэрэг мэдээллийг тухай бүрт оруулан, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байна.

 Хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг ханган, road.ub.gov.mn цахим хуудаст ажилтан албан хаагчдын мэдээлэл, ажлын байрныы тодорхойлолтыг оруулж, 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сул ажлын байрны зарыг тус тус мэдээлж ажилласан.

 

Тайлан бичсэн:ЭБАТ                                 П.Оюунчимэг.