Авто зам сэтлэх, сүвлэх эрх олгоход бүрдүүлэх материалын жагсаалт

4431

E-Mongolia цахим систем https://www1.e-mongolia.mn/home болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дараах баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн хүсэлтээ гаргана.

Инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх эрх олгоход бүрдүүлэх материалын жагсаалт.

Үйлчилгээний төрөл Баримт бичгийн бүрдэл Олгогч байгууллага Тайлбар
Инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх,зөөх, шилжүүлэх ажлын  хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох Өргөдөл Хувь хүн өөрөө Ажил гүйцэтгэх хугацаа болон хуваарийг тодорхой бичих
Албан бичиг Аж  ахуйн нэгж байгууллага Ажил гүйцэтгэх хуваарь болон хугацааг тодорхой бичих
Техникийн нөхцөл УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ Тухайн хийгдэх ажлаас шалтгаалан холбогдох байгууллагаас техникийн нөхцлийн зөвшөөрөл авсан байх бөгөөд хугацаа дуусаагүй байх, одоо байгаа шугаманд гэмтэл гарсан бол холбогдох байгууллагаас гаргасан дүгнэлт актын хамт хавсаргах
Ажлын зураг Нийслэлийн хот төлөвлөлт,ерөнхий төлөвлөгөөний газар Шугам сүлжээний батлагдсан зургийн хуулбар, НАЗХГ-тай зөвшөөрөлцсөн байх
Зураг /фото/ Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн Байршлын фото зураг