ТЕНДЕРИЙН УРИЛГА

812

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017-07-04

Тендер шалгаруулалтын нэр: СБД, 1, 2 дугаар хороо, усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар нарны зам хүртэл шинэ авто зам барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НАЗХГ-17/001

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос СБД, 1, 2 дугаар хороо, усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17 болон 15/1 байрны дунд хүртэлх, 31 дүгээр сургуулийн зүүн талаар нарны зам хүртэл шинэ авто зам барих ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он;

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн байх;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:

Зам, тээврийн яамны

  1. 1. ЗБ-1 Хатуу хучилттай зам барих
  • 6 ЗБ-1-6 /3км хүртэл/ үүнээс дээш
  1. Эрчим хүчний яамны

3.2.1 0.4-10 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт түүний тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. Тендерийн хамт “5 363 000” /таван сая гурван зуун жаран гурван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, ×èíãýëòýé ä¿¿ðýã, Æèãæèäæàâûí ãóäàìæ,

Íóòãèéí çàõèðãààíû íýãäñýí áàéð, Õàíãàðüä îðäîí, 7-ð äàâõàð

 

Холбоо барих утасны дугаар: 70111183

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn