ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ УРИЛГА

815

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ УРИЛГА

 

Огноо : 2017 оны 7 дугаар сарын 18

  1. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараахи 15 багцтай. Үүнд:

 

Багц 1: СХД, 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3.0 км авто замын зураг төсөв

Багц 2:  ХУД, 10 дугаар хороо, Морингийн даваа, Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн авто замаас Айдасын даваа чиглэлд Хөшигийн хөндийн хурдны авто замтай холбох шинэ авто замын зураг төсөл

Багц 3: СХД, 25 дугаар хорооны хойд талын уулзвараас 104 дүгээр сургууль хүртэлх авто зам, зогсоолын зураг, БНД, 3 дугаар хороо, ЖДҮДТөвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөв

Багц 4:  СХД, 11 дүгээр хороо, төв замаас 129 дүгээр сургууль хүртэлх Хувьсгалчдын гудамж чиглэлийн 1 км зам /уулын нуруугаар/, Төв замаас 28 дугаар хороо хүртэлх 900м хатуу хучилттай авто замын зураг төсөв

Багц 5:  СБД, 15 дугаар хороо, 87 дугаар гудамжны дээд эхэнд Сэлбэ гол дээгүүр явган хүний гүүр шинээр барих

Багц 6: СБД, 17 дугаар хороо, 117 дугаар сургуулийн доод Сэлбэ гол дээгүүр явган хүний гүүрийг шинэчлэх , СБД, 14, 15 дугаар хороо 7 буудлын Тэрхийн гол үйлчилгээний төвийн арын Сэлбэ гол дээгүүрх явган хүний гүүрийг өргөтгөн шинэчлэх

Багц 7: Зүүн Алтан Өлгийн Цайз захаас хойш өгсөх 1.2 км авто замын зураг төсөв /БЗД 22 дугаар хороо/, Зүүн Алтан Өлгийгөөс Баруун Алтан-Өлгийг хойгуур холбосон 0.7 км авто замын зураг төсөв /БЗД 22 дугаар хороо/, БЗД, 4 дүгээр хороо, Суман гүн ХХК-ийн хажуугаар Хүрэн хилэн хүрэх автозам

Багц 8: Гүнгэрваа худалдааны төвөөс Толгойтын хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зураг төсөл

Багц 9: ЧД,  9 дүгээр хороонд Баянбүрдийн тойргийн орчим Нандин бизнес төвийн  баруун талд М ойл ШТС-ын зүүн талд 1.2 км авто замын зураг төсөв

Багц 10: ЧД,  10 дугаар хороонд 39 дүгээр сургуулиас Дашномт дэлгүүр хүртэлх болон 10 дугаар хороо хүртэлх далан дагасан авто замын зураг төсөв, ЧД, 11 дүгээр хороонд төв замаас 57 дугаар сургуулийн зүүн талаар 11 дүгээр хороо хүртэлх 1.2 км авто замын зураг төсөв

Багц 11: СХД, 24 дүгээр хороо, Бумбатын зуслангаас Нумтын зам хүртэлх 1.3 км хатуу хучилттай замын зураг төсөв, БГД, 23 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжаас баруун тийш уулын нуруун замтай холбох 0.5 км зам

Багц 12: СБД, 20 дугаар хороо, Сэлхийн амнаас Даваатын ам хүртэл Бэлх голын баруун эргээр 2.9 км авто зам

Багц 13: СБД, 18 дугаар хороо, Бэлхийн зам, 71 дүгээр сургуулийн буудлаас Сэлхийн зам хүртэл Бэлхийн голын зүүн эргээр 1.9 км авто зам , СБД, 17 дугаар хороо, Бэлхийн замын 2 дугаар буудлаас баруун хойд зүгийн амны 0.7 км авто зам

Багц 14: ЧД, 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж, 15 дугаар хороо Жаргалантын 48 дугаар гудамжинд гүүр, авто зам барих зураг төсөл

Багц 15: ЧД, 15 дугаар хороо, Жаргалантын 46-31 дүгээр гудамжны гол замтай чулуун зам болгон холбох, жалганы дээгүүрх гүүрний зураг төсөв /83 дугаар цэцэрлэгийн арын гудамжны гудамжны жалганы дээгүүр автомашины 2 урсгалтай гүүр/

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийг баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар

/ 2.3 Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай,  Багц 5, Багц 6, Багц 14, Багц 15 дугаар багцуудад нэмэлтээр 4.1 Гүүр туннелийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. /

  • Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV /гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг эх хувиар ирүүлнэ/
  • Сүүлийн 3 жилд /2015, 2016, 2017 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
  • Санхүүгийн чадавхийн мэдээлэл /2015, 2016 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

Хаяг:   Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж,

Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарди ордон, 7-р давхар,

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, 701 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар:  70111183