НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧОО НЭГЖИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙР \АЛБАН ТУШААЛ\-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

590

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ШАЛГАН

БҮРТГЭХ ТОВЧОО НЭГЖИЙН ДАРГЫН  АЖЛЫН

БАЙР \АЛБАН ТУШААЛ\-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Шалган бүртгэх товчоо

3. Ажлын байрны нэр:

 

Нэгжийн дарга

3.1.Албан тушаалын ангилал:

Ахмах түшмэл

3.2. Албан тушаалын зэрэглэл:  ТЗ-8
4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Газрын дарга

Орлогч дарга нар

4.1. Албан тушаалын ангилал:

Эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

4.2. Албан тушаалын зэрэглэл:

ТЗ -10

ТЗ – 9

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал 5.1. Албан тушаалын нэр 5.2. Албан тушаал эрхлэгчдийн тоо:
Зохион байгуулагчид 32

 

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1. Ажлын байрны зорилго Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан Нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах
2. Ажлын байрны үндсэн зорилго 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 

1.    Шалган бүртгэх товчоодоор нэвтрэн орж  байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, товчоодын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулагчдын орлогын төлөвлөгөөнд хяналт тавих, тайлагнах

2.    Хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх, дотоод ажлыг зохион байгуулах

 

1.Нийслэлийн төсөв бүрдэн, замын сангийн орлогын төлөвлөгөө биелснээр авто зам, замын байгууламжийн ажлын хөрөнгө оруулалт бүрдэнэ.

2. Иргэд, үйлчлүүлэгчид мэдээллээр хангагдана.

 

3.    Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

1.    Шалган бүртгэх товчоодын үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах

2.    Нийслэлийн авто замын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор зохион байгуулагч нарын ажиллах хуваарь, орлогын төлөвлөгөөг сар бүр гаргаж, газрын даргаар батлуулан ажиллах

3.    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн санал хүсэлт,гомдлыг түргэн шуурхай хуулийн дагуу шийдвэрлэх

4.    Ажлын хариуцлагыг сайжруулах, орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор ээлжит болон гэнэтийн хяналт шалгалтыг сард 2-оос доошгүй удаа хийх

5.    Зохион байгуулагч нарын орлогын тайланг сар бүр  нэгтгэн хийх

6.    Зохион байгуулагч нарыг өвөл болон зуны хувцсаар хангах

7.    Шалган бүртгэх товчоодын барилга, байгууламжийн урсгал засварын ажлыг жилд нэг удаа тогтмол хийлгэж байх

 

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд:

 

1.    Шалган бүртгэх товчооны үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол, захирамжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилан таниулах

2.    Төсвийн Шууд Захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр  төлөвлөн, тайлагнан ажиллах

3.    Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.    Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журамд санал өгөх.

5.    Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

6.    Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

7.    Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

 

 

 

 

90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

В.ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1. Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд, магистр
Мэргэжил Улс төр судлаач
Мэргэшил Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх Удирдан зохион байгуулах чадвартай байх
Туршлага Улсад 10-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх Багаар ажиллах чадвартай, ёс суртахууны доголдолгүй, харилцааны өндөр соёлтой, хариуцлага хүлээх чадвартай
1.2. Тусгай шаардлага

 

Хамт олныг нэгтгэн зохион байгуулах, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, хүнийг таньж мэдэх чадвартай

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.        Байгууллагын дотор талд байгаа 1.2.        Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга ·         Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд
·         Орлогч дарга нар ·         УБ банк, бусад банк
·         Хэлтэс, нэгжийн дарга нар
·         Ахлах болон тооцооны нягтлан бодогч, нярав

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

2.    Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, ажиллагсадын ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллаж газрын даргын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.
3.    Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1.Санхүүгийн Албан тушаалын цалин хөлс нь Засгийн газраас баталсан ТЗ-8 зэрэглэлээр үндсэн болон нэмэгдэл цалин, удаан жилийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ.
3.2.Биет хөрөнгийн Ажлын өрөө, ширээ сандал, шүүгээ,шкаф, зөөврийн компьютер, бичгийн хэрэгсэл
3.3.Хүний Зохион байгуулагч нар
3.4.Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1.Ердийн нөхцөл Аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ердийн нөхцөл байна.
4.2.Онцгой нөхцөл

 

 

 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр