МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2080

МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТОНОГ

 ТӨХӨӨРӨМЖИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

3.Ажлын байрны нэр:

Тоног төхөөрөмжийн инженер

3.1.Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТЗ-5
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Лабораторийн эрхлэгч

Ахлах мэргэжилтэн

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
Лаборант-3

Туслах ажилтан-3

6

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Авто зам, замын барилга, өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын материалын шинжилгээ, туршилт хийхэд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалт, хэвийн ажиллагааг хангах, ажилд бэлэн байлгах, лабораторийн инженер техникийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.       Авто замын ажилд материалын шинжилгээ, туршилт хийхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах, хэвийн ажиллагааг хангах, бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалт, нөөцийн хэмжээг зохистой байлгах

2.      Лабораторийн байран дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр хийх ажлыг зохион байгуулах, заавар зөвөлгөө өгөх, нэгжийн үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн ажлуудыг хариуцан ажиллах

3.       Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцох

1.    Туршилт шинжилгээний ажил саадгүй явагдана.

2.    Аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг дагаж мөрдсөнөөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмийг баримтлан осол авааргүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

3.    НАЗГ-ын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол шийдвэр хэрэгжинэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.    Лабораторийн багаж тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах, засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэх

2.    Багаж тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг боловсруулж батлуулан, хэрэгжилтэнд хяналт тавих

3.    Шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, тохиргоо, үйлчилгээг холбогдох байгууллагаар хийлгэх

4.    Лабораторийн туршилт, шинжилгээний үед лаборант, инженерүүдэд багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх, туршилтын дараа хүлээн авах

5.    Багаж тоног төхөөрөмжийн техник ашиглалтын паспортын хөтлөх, хяналт тавих

6.    Хагас, бүтэн жилээр тоног төхөөрөмжинд тооллого хийх

7.    Багаж, тоног төхөөрөмжийн  хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, агуулахын бүрэн бүтэн байдлыг хангах

8.    Шинээр авсан багаж тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх

4.      Лабораторид хэрэглэгдэж байгаа багаж тоног төхөөрөмжүүдийг стандарт хэмжилзүйн газраар жил бүр батлуулж, мэдээллэх

5.       Цахилгаан шугамын холболт, тоног төхөөрөмж, системийн ажиллагааны өдөр тутмын найдвартай ажиллагааг хангах, сантехникийн шугамд гарсан эвдрэл гэмтэл, бөглөрөл зэргийг цаг алдалгүй засварлах

 

Ажлын байрны 2 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.    Багаж тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж батлуулан, шинэчлэх, хэрэгжилтэнд хяналт тавих

2.    Лабораторийн шинжилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллахад мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, зааварчилгааг лабораторийн инженер техникийн ажилтнууд болон дадлага хийх ажилтнуудадтанилцуулан, ажилд гарах болгонд гарын үсэг зуруулж байх

3.    Лабораторийн байрны аж ахуйн (цахилгаан, дулаан, сантехник г.м бусад) асуудлыг шийдвэрлэх ажлыг хариуцан ажиллах

4.    Түрээсийн гэрээгээр ажиллах лабораторийн багаж тоног төхөөрөмжийг хариуцан ажиллах хүмүүст актаар хүлээлгэн өгч, эвдрэл гэмтэл гарсан үед тухайн байгууллагаар засварлуулах эсвэл засварт шаардагдах хөрөнгийг гаргуулах, төлүүлэх

5.    Байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй бусад байгууллагад ашиглагдаж байгаа өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавиж ажиллах

6.    Лабораторийн тоног төхөөрөмжийг түрээслэх, түрээслүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцлийн ажлыг гүйцэтгэх

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.     Өөрийн хариуцсан ажлын чиглэлээр үр дүнгийн гэрээ байгуулан, ажлаа 7 хоног, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн,  тайлагнах

2.    Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

3.    Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг  хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.    Архивт холбогдох баримт материалуудыг хүлээлгэж өгөх

 

 

 

 

 

 

 

60%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10%

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол /бакалавр түүнээс дээш/ Магистр түүнээс дээш

 

Мэргэжил Авто замын барилгын инженер Тухайн салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил Төрийн албаны чиглэлээр мэргэшсэн байх Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
Туршлага Тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан
Ур чадвар Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх Удирдан зохион байгуулах чадвартай
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах чадвартай

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс нэгжийн дарга

·         ИТА

 

  • Цацрагийн хяналтын алба
  • Стандартчилал  хэмжилзүйн газар

·         АЗХС Төв, лаборатори

Зам, гүүрийн барилга, засварын ажил гүйцэтгэж байгаа байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2. Биет хөрөнгийн Албан өрөөний тавилга

Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Хортой нөхцөл Хортой нөхцөл байдалд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

 

орлогч дарга ………………        Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

 

Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч ………………………………… Л.Мэндбаяр

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

 

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр