МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ МАТЕРИАЛЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1816

МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ МАТЕРИАЛЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

3.Ажлын байрны нэр:

Материалын мэргэжилтэн

3.1.Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:  ТЗ-5
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Лабораторийн эрхлэгч

Ахлах мэргэжилтэн

4.1.Албан тушаалын ангилал:

 

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
–          Лаборант-3

–          Туслах ажилтан-3

 

6

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх, гүүрийн хийц эдлэл, зам засварлах ажилд хэрэглэгдэх материалд лабораторийн шинжилгээ хийх, орц нормыг тогтоох, мөрдүүлэх, хяналт тавих
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.           Лабораторийн байранд зам барилгын ажилд хэрэглэх материалд туршилт хийж үр дүнг боловсруулах

2.           Зам барилгын ажлын талбай дээр туршилт шинжилгээ хийж үр дүнг боловсруулах

3.           Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, нэгжийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцох

1. БНбД, техникийн шаардлага, стандартад заасны дагуу зам барилгын чанар сайжирна

2. Материал шинжилгээний ажлын үр дүн нарийвчлал сайтай, үнэн зөв гарснаар зам барилгын ажил чанар, ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ

3. Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

1.    Зам барилгын ажилд хэрэглэх материалын дээжинд шинжилгээ хийж, үр дүнг  боловсруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авах

2.     Лабораторид хийгдэж байгаа шинжилгээний талаар 7 хоног бүр мэдээллэх

3.    Өөрийн хариуцсан ажлын дагуу шаардлагатай норм дүрэм, стандарт, стандарт ажлын зааварчилгааг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох

4.    Лабораторийн журнал, бичиг баримтын хөтлөлт, чанарыг шалгаж зааварчлах

Ажлын байрны 2 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.     Авто зам, замын байгууламжид газар дээр нь лабораторийн  шинжилгээнд хяналт хийх, туршилт шинжилгээний дүгнэлт гарган баталгаажуулах, холбогдох арга хэмжээг авах

2.     Асфальтбетон заводуудын дүүргэгч материалыг стандартын шаардлагад нийцүүлэх

3.     ТАТТ ажлын  үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах

4.     Стандарт ажлын заавар, журам аргачлалуудыг тодорхойлох, боловсруулах, батлах эдгээрийг байнга мөрдөж ажиллах

5.     Чанарын гарын авлагыг хадгалж хамгаалах

6.    Өөрийн гардан хийсэн шинжилгээний үнэн зөв байдлыг баталгаажжуулан гарын үсэг зурах

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.    Өөрийн хариуцсан ажлын чиглэлээр үр дүнгийн гэрээ байгуулан, ажлаа 7 хоног,  улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн,  тайлагнах

2.    Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

3.    Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг  хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.    Архивт холбогдох баримт материалуудыг хүлээлгэж өгөх

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

 

40

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол /бакалавр түүнээс дээш/
Мэргэжил Авто замын барилгын инженер
Мэргэшил
Туршлага
Ур чадвар Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах

Багаар ажиллах чадвартай байх
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах чадвартай

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс нэгжийн дарга

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Мэргэжилтнүүд

·         Зам гүүрийн аж ахуйн нэгж, байгууллага
Шууд  бус  харилцах  байгууллага

·         Цацрагийн алба

·         Стандарчлал хэмжил зүйн газар

·         АЗХСТөв лаборатори

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2. Биет хөрөнгийн Албан өрөөний тавилга

Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хортой нөхцөл байдалд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын байрны тодорхойлолтыг баталсан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………….. Б.Индра

Ажлын хэсгийн гишүүд:

орлогч дарга

………………….. Г.Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………….     Э.Эрдэнэсайхан

Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч ………………………………… Л.Мэндбаяр

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………       П.Оюунчимэг

 

20…  оны …. -р сарын …-ны өдөр

Албан тушаалын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын  дарга

/тамга/

. . . . . . . . . . . . . . . . Ж.Тогтохбаяр

/ Гарын үсэг/

 

20…  оны …-р сарын …-ны өдөр