МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1727

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МАТЕРИАЛ

 ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН

 АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ

ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

3.Ажлын байрны нэр:

Ахлах  мэргэжилтэн

3.1.Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл

ТЗ-6

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр:

Лабораторийн эрхлэгч

4.1.Албан тушаалын ангилал: 

 

Ахлах түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл

ТЗ-8

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
–    Материалын мэргэжилтэн-3

–    Тоног төхөөрөмжийн мэргэжилтэн-1

–    Лаборант-3

–    Туслах ажилтан-3

–    Үйлчлэгч-1

–    Харуул-1

 

 

 

12

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу авто зам, замын байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах, гүүрийн материал хийц бүтээцийн шинжилгээг чанарын өндөр түвшинд шинжилж түүнд хяналт тавих, MNS ISO/IES 17025  стандартын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.         Авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж буй байгууллагуудтай материал шинжилгээний гэрээ байгуулах, лабораторид хийгдэж буй туршилт, шинжилгээний ажлыг хуваарилан зохион байгуулах

2.         Лабораторийн итгэмжлэлийн асуудлыг хариуцан Чанарын менежерийн үүргийг гүйцэтгэх

3.         Лабораторид ирсэн материал, хийцүүдийн дээжинд хийсэн шинжилгээнд дүгнэлт гаргах, туршилт шинжилгээний явцад хяналт тавих, холбогдох арга хэмжээ авах

4.         Лабораторийн дотоод ажлыг зохион байгуулах

1.    Авто замын барилгын ажил чанартай явагдах нөхцөл бүрдэнэ.

2.    Лабораторийн үйл ажиллагааны стандартын хэрэгжилт сайжирна.

3.    Авто зам, замын байгууламж, зам барилга, засварын ажилд хэрэглэгдэж байгаа материал, хийц эдлэлүүд чанартай хийгдэнэ.

4.    Албан ажлын хүрээнд мөрдөж буй хууль дүрэм, журам хэрэгжинэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.1.        Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа авто зам, замын байгууламжийн материалд туршилт шинжилгээний ажлын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, батлагдсан стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэхэд инженер, техникийн ажилтнуудад хуваарилан, заавар зөвлөмж өгөх, хяналт тавих

1.2.        Шинжилгээний ажлын явцын талаар журнал хөтлөн, үр дүнг боловсруулж, лабораторийн эрхлэгчээр хянуулан, дүгнэлт гаргуулах

Ажлын байрны 2 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

2.1.        Лабораторийн үйл ажиллагааны итгэмжлэлийн шаардлагын дагуу холбогдох сургалтанд хамрагдсан байх

2.2.        Боломжит ба холбогдох ур чадварын сорилт буюу лаборатори хоорондын хамтын судалгаанд оролцох

2.3.        Чанарын менежер нь лабораторийн бодлого ба нөөцийн талаар шийдвэр гаргадаг  удирдлагатай шууд холбоотой ажиллах

2.4.        Стандарт заавар, журам аргачлалуудыг тодорхойлох, боловсруулах, батлах тэдгээрийг байнга мөрдөж ажиллах

2.5.        Чанарын гарын авлагыг хадгалж хамгаалах.

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

3.1.        Сорилт шинжилгээний үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд сорилтыг бүрэн гүйцэтгэхийн тулд чадавхитай ажилтныг томилох

3.2.        Гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний талаарх мэдээллийг 7 хоног бүр мэдээллэж байх

3.3.        Өөрийн хийсэн болон хянасан шинжилгээний үнэн зөвийг баталж гарын үсэг зурж баталгаажуулаах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

4.1.        Лабораторийн бүх ажилтны ажлын төлөвлөгөөг 7 хоног, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн, тайлан, биелэлтийг нэгтгэн боловсруулахад хяналт тавьж ажиллах

4.2.        Лабораторийн эрхлэгчийг эзгүйд орлон ажиллаж, лабораторийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавих

4.3.        Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

4.4.        Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг  хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.5.        Архивт холбогдох баримт материалуудыг стандартын дагуу бэлдэж, хүлээлгэж өгөх

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

10

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол /бакалавр түүнээс дээш/ Магистр түүнээс дээш
Мэргэжил Авто замын барилгын инженер Тухайн салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил
Туршлага Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан
Ур чадвар Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх Удирдан зохион байгуулах чадвартай Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах чадвартай

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
  • Газрын дарга
  • Орлогч дарга нар
  • Хэлтэс нэгжийн дарга

 

·         Зам гүүрийн компаниуд
Шууд  бус  харилцах  байгууллага

·         Цацрагийн алба

·         Стандарчлал хэмжил зүйн газар

·         АЗХСТөв лаборатори

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2. Биет хөрөнгийн ·         Албан өрөөний тавилга

·         Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хортой нөхцөл байдалд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

 

орлогч дарга ………………        Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

 

Материал шинжилгээ, туршилт судалгаа лабораторийн эрхлэгч

…………………………..                     Л.Мэндбаяр

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

 

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр