МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2381

 МАТЕРИАЛ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН

 ЭРХЛЭГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Материал шинжилгээ, туршилт, судалгааны лаборатори

3.Ажлын байрны нэр:

Лабораторийн эрхлэгч

3.1.Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

3.2.Албан  тушаалын зэрэглэл:

ТЗ-8

4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр: Газрын дарга

Орлогч дарга нар

4.1.Албан тушаалын ангилал:

Эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-9

ТЗ-10

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:
–    Ахлах инженер-1

–   Материалын инженер-3

–   Тоног төхөөрөмжийн инженер-1

–   Лаборант-3

–   Туслах ажилтан-3

–   Үйлчлэгч-1

–   Харуул -1

 

 

 

13

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, замын байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах ажилд материалын лабораторийн шинжилгээг чанарын өндөр түвшинд, үнэн зөв, бодитой хийх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, газрын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.       МУ-ын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах

2.       Нийслэлд шинээр барих, өргөтгөл шинэчлэлт, урсгал засвар хийгдэж байгаа авто зам, замын байгууламжийн ажилд лабораторийн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах

3.       Лабораторийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих

4.       Итгэмжлэгдсэн лабораторийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааг зохион байгуулах

1. Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ.

2. БНбД, техникийн шаардлага, стандартад заасны дагуу авто замын ажилд ашиглагдаж байгаа материал, хийц бүтээцэд лабораторийн шинжилгээг нарийвчлан  хийснээр зам барилгын чанар сайжирна.

3. Материал шинжилгээний ажлын үр дүн нарийвчлал сайтай, үнэн зөв гарснаар зам барилгын ажил чанар, ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ

4. Ажлын чанарын удирдлагын тогтолцоо болон сорилт гүйцэтгэх журмаас гажсан, үл тохирсон тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх буюу түүнийг багасгах, засаж залруулах арга хэмжээг авна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

1.1.        МУ-ын Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг боловсронгуй болгох талаар тусгагдсан нэгжийн хариуцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, биелэлтийг нь нэгтгэж тайлагнах

1.2.         Нэгжийн ажиллагсдыг өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, ажил үүргийг жигд хуваарлаж, ажлын үр дүнд хяналт тавих

1.3.        Төсвийн шууд захирагчтай менежерийн үр дүнгийн гэрээ байгуулан ажлаа 7 хоног, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөж, тайлагнах

1.4.        Нэгжийн инженер техникийн ажилтнуудтай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг тооцон ажиллах

1.5.        Лабораторийн үйл ажиллагааны чиглэлээл хэлтэс, нэгжүүдтэй ажлын уялдааг ханган, орлогч дарга нарт танилцуулж ажиллах

1.6.         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

1.7.        Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг  хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

1.8.        Лабораторийн үйл ажиллагааны бичиг баримтыг архивын нэгж болгон хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, хяналт тавих

Ажлын байрны 2 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

2.1.        Лабораторийн журнал, бичиг баримтын хөтлөлт, чанарыг шалгаж зааварчилгаа өгөх;

2.2.        Авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж буй байгууллагуудтай материал шинжилгээний гэрээ байгуулах, лабораторид хийгдэж буй туршилт, шинжилгээний ажлыг хуваарилан зохион байгуулах

2.3.        Авто зам, замын байгууламжийн ажлын хийц бүтээцэд хэрэглэгдэх материалын туршилт шинжилгээ хийх, орц нормыг тогтоох, орц мөрдөлтийг хянах, авто зам, гүүрийн техник ашиглалтын түвшинг тодорхойлж  дүгнэлт гаргахад хяналт тавих , баталгаажуулах, судалгааны чиглэлээр хийх ажлыг удирдан зохион байгуулах,

2.4.        Лабораторийн зүгээс зам барилгын ажилд хэрэглэж буй материалд хяналт тавих, туршилт шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авах

2.5.        Асфальто бетон заводуудын асфальтбетон хольц, дүүргэгч материал, барьцалдуулагч материал зэргийн чанарт хяналт тавих, стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах;

2.6.        Лабораторийг шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлэх, ашиглалтад хамгаалалтад хяналт тавих;

Ажлын байрны 3 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

3.1.  Лабораторийн нийт ажилтнуудад шинжилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, зааварчилгааг мөрдөн ажиллуулах талаар танилцуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

3.2. Лабораторийн ажиллагсдын хүнд хортой нөхцөлд ажиллахад шаардагдах хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг, эрүүл ахуйн зохих арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

4.1.  Лабораторийн үйл ажиллагааны итгэмжлэлийн асуудлыг тухай бүрт нь зохион байгуулан хяналт тавьж ажиллах, удирдлагад танилцуулах

4.2. Сорилт шинжилгээний үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд сорилтыг бүрэн гүйцэтгэхийн тулд чадавхитай ажилтныг томилох санал оруулах

4.3. Техникийн менежер нь лабораторийн бодлого ба нөөцийн талаар шийдвэр гаргадаг удирдлагатай шууд холбоотой ажиллах

4.4. Стандарт заавар, журам аргачлалуудыг тодорхойлох, боловсруулах, батлах эдгээрийг байнга мөрдөж ажиллахыг шаардах, зөвлөгөө өгөх

4.5.  Лабораторийн ажлын төлөвлөгөө, тайланг батлах, биелэлтэнд хяналт тавих

4.6. Лабораторийн сорилтын дүнгийн үнэн зөв байдлыг гарын үсэг зурж баталгаажуулах

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол /бакалавр түүнээс дээш/ Магистр түүнээс дээш
Мэргэжил Авто замын барилгын инженер Тухайн салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил
Туршлага Тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан
Ур чадвар Мэргэжлийн түвшинд асуудал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах

Удирдан зохион байгуулах чадвартай
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
  • Газрын дарга
  • Орлогч дарга нар
  • Хэлтэс нэгжийн дарга

 

·         Цацрагийн алба

·         Стандарчлал хэмжил зүйн газар

·         АЗХСТөв лаборатори

·         Зам гүүрийн аж ахуйн нэгж

Шууд  бус  харилцах  байгууллага

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ
3.2. Биет хөрөнгийн ·         Албан өрөөний тавилга

·         Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Хортой нөхцөл байдалд ажиллана.
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

 

орлогч дарга ………………        Г. Баттогтох

 

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

 

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр