ЗАСВАР АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

633

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАСВАР АШИГЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНИЙ

 АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Засвар ашиглалтын хяналтын хэлтэс

 

3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Авто замын хяналтын мэргэжилтэн Дэс түшмэл ТЗ-5
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын

ангилал

4.2 Албан

тушаалын

зэрэглэл

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр: 5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

1.Ажлын байрны зорилго Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй  уялдуулан авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг зохион байгуулж, хяналт тавих,  чанарыг дээшлүүлэн, ашиглалтыг сайжруулж, иргэдийн тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэн, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
2. Ажлын байрны үндсэн зорилт a.    Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн тухайн  жилийн эдийн засаг, ниймгийн зорилтын хүрээнд авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх,  засварлах ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлэх

2. Гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто зам, замын байгууламжид гарсан эвдрэлийг  засварлан сэргээх ажлын гүйцэтгэлд хяналт тавих

3.  МУ-ын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, байгууллагын дүрмэнд заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх

1.Нийслэлийн Нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  бодлого хэрэгжинэ.

2. Авто замын эвдрэл багасч нийслэлийн оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчиход цаг хугацаа хэмнэх ба авто машинд зарцуулах шатахуун хэмнэгдэх,  зам тээврийн осол аваарыг багасгах, дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулна

3. Зам, замын байгууламжийн ашиглалт сайжирч, эдэлгээний хугацаа уртасч, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

 

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

3.1 Хугацаа хувиар
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

·               Тухайн жилийн батлагдсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, урсгал засвар, арчлалтын  ажлын задаргааг гарган батлуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах

·               Авто зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын шат бүрт холбогдох мэргэжлийн байгууллагуудтай  хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэх

·               НАЗХГ-ын БЗХ-тэй өргөтгөл шинэчлэлт хийх ажлын зураг төсөлд санал өгч, хүлээн авахад ажлын тоо хэмжээг хамтран шалгаж бэлтгэл ажлыг хангуулж ажиллах

·               Авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалын анхан шатны боловсруулалт хийх,  Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан, ажлыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгүүлж, хяналт тавин ажиллах

·               Зам, замын байгууламжийн хийц, хэсгийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх /нөхөн засварлаж хэвийн байдалд оруулах нөхцөлтэйгээр зам сэтлэх зөвшөөрөл олгох/

·               Ажилтай холбоотой аливаа маргаантай асуудлыг дээд шатны удирдлагадаа даруй мэдэгдэн холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах;

·               Авто зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, засварлах ажлын явц, түүнтэй холбоотой мэдээллийг гарган долоо хонгийн эхний өдөр гаргах;

·               Улаанбаатар хотод хийгдэж буй зам, замын байгууламжийн засвар, зам талбайн гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээний засварын ажлын талаар мэдээллийг холбогдох албан тушаалтанд үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж өгөх

·               Хариуцсан зам, замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажилд лабораторийн хяналтыг тогтмол хийлгэх;

·               Авто зам, замын байгууламжийн засварын ажлын гүйцэтгэлийг хянан шалгаж баталгаажуулах, санхүүтэй тооцоо нийлэх;

·               Хариуцсан авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, ашиглалт, зам талбайн гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээний засварын ажилд хяналт тавих, хугацаанд нь дуусгуулах, техникийн болон улсын комисс ажиллуулах, ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах, холбогдох асуудлыг тухай бүр нь шийдвэрлүүлэх;

·               Ажлын гүйцэтгэлийг нэг бүрчлэн хянаж холбогдох бичиг баримтыг зохих журмын дагуу  бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж  болгох, мэдээлэлийн санд бүртгүүлэх, НӨХГазарт бүртгүүлэх, НЕТГазрын мэдээллийн санд бүртгүүлэх

·               НҮНТөвөөр үйлчлүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээ үзүүлэх, зөвөлгөө өгөх,

Ажлын байрны 2  дугаар  зорилтын хүрээнд:

·               Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн авто зам, замын байгууламжид гарсан эвдрэл, гэмтэл саатлыг засварлах талаар шуурхай арга хэмжээ авч, хэвийн байдалд оруулах ажилд хяналт тавин ажиллах

Ажлын байрны 3 дугаар  зорилтын хүрээнд:

·               Менежертэй төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, ажлын төлөвлөгөөг 7 хоног, хагас, бүтэн жилээр гарган батлуулж, тайлагнах

·               МУ-ын Засгийн Газар болон нийслэлээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг боловсронгуй болгох талаар тусгагдсан хэлтсийн болон өөрийн хариуцах ажлыг хэрэгжүүлж, биелэлтийг нь цаг хугацаанд нь гаргах

·               Дээд газраас болон Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

·               Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

·               Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·               Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

·               Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

 

 

 

80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд  /бакалавр ба түүнээс дээш/
Мэргэжил Авто зам барилгын инженер Тухайн  салбарын аль нэг чиглэлийн
Мэргэшил  
Туршлага Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах

Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект

 

1.1 Байгууллагын дотор талд  байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга,

·         Орлогч дарга

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын хяналтын мэргэжилтнүүд

Шууд харилцах байгууллага:

·         Гүйцэтгэгч байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         ЗАА-ны холбогдох хэлтэс

·         Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс ТЗ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2 Материалын Ширээ  сандал

Компьютер, холбогдох  техник хэрэгсэл

3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                      Б.Индра

Орлогч дарга ……………………   Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………     Э.Эрдэнэсайхан

Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга  …………………………..     Б.Цэрэнсодном

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..           П.Оюунчимэг

2016 оны 10 сарын 28  өдөр

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр