АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1165

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАМ БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН  МЭРГЭЖИЛТЭНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын

хөгжлийн газар

Зам барилгын хяналтын хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал: 3.2 Албан тушаалын зэрэглэл:
Авто замын хяналтын мэргэжилтэн Дэс түшмэл ТЗ-5
4. Ажлын байрыг шуудхарьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан тушаалын

ангилал:

4.2 Албан тушаалын

зэрэглэл:

-Хэлтсийн дарга

-Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал: 5.1 Албан тушаалын нэр:

 

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын авто замыг сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлын чанарт захиалагчийн хяналт тавьж хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.    Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэхажлыг зохион байгуулж, барилгын ажлыг БНбД холбогдох стандарт, батлагдсан зураг төсөв, техникийн шаардлагийн дагуу чанартай гүйцэтгүүлэхэд захиалагчийн хяналт тавих

2.    Дээд газрын зорилтын хүрээнд гаргасан тогтоол шийдвэрүүдээс өөрийн хариуцаж байгаа ажлын биелэлт, холбогдох мэдээллийг үнэн зөвөөр шуурхай гаргаж өгөх

3.    Хэлтсийн дотоод ажилд идэвх, санаачлагатай оролцож, өөрийн хариуцсан ажлын төлөвлөгөө гарган батлуулж, ажлын биелэлтийг сар, хагас жил, бүтэн жилээр гарган ажиллах

1.  Хөрөнгө оруулалт үр дүнтэй зарцуулагдаж, авто замын сүлжээ өргөсөн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл сайжирна.

2.  Дээд газрын зорилтын хүрээнд гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт хангагдаж, зам, замын байгууламжийн ажлын мэдээллийн талаар иргэд бүрэн хангагдана.

3.  Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа жигд явагдаж, хэлтсийн төлөвлөгөө, Хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний биелэлт хангагдана.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1 Хугацаа  хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.       Авто зам, замын байгууламжийн тендерийн бичиг баримтын анхан шатны боловсруулалтанд шаардагдах материал, мэдээллийг бэлтгэх

2.       Ажил гүйцэтгэхээр тендерт шалгарч, гэрээ байгуулсан гүйцэтгэгчийг шаардлагатай баримт материалаар хангаж, ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас гаргуулж өгөх

3.       Гүйцэтгэгч байгууллагаар ажлын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг гаргуулан хянан, батлаж, биелэлтэнд нь хяналт тавих

4.       Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын талбайг чөлөөлүүлэх, инженерийн шугам сүлжээний угсралт, шилжүүлгийн ажлыг хариуцсан мэргэжилтэнтэй хамтран шийдвэрлэх

5.       Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

6.       Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцад лабораторийн хяналтыг хийлгэх

7.       Зураг төсөлд тусгагдаагүй боловч зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажил гарсан нөхцөлд түүнийг биечлэн шалган, актаар баталгаажуулж, шаардлагатай үед зохиогчийн дүгнэлт гаргуулан, шаардагдах зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх хурал зохион байгуулах

8.       Барилгын ажилтай холбоотой аливаа маргаантай асуудлыг байгууллагын удирдлагадаа даруй мэдэгдэн холбогдох арга хэмжээг яаралтай авахуулах

9.       Мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж дутагдлыг бүрэн арилгуулах

10.    Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын тоо хэмжээ, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах

11.    Шинээр барих, өргөтгөн шинэчлэлт хийгдсэн зам, замын байгууламжийн ажилд Улсын болон техникийн комисс ажиллуулж, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, нийслэлийн өмч, мэдээллийн санд бүртгүүлэх

12.    Барилга угсралтын ажилтай холбоотой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

13.    Чанарын баталгаат засварын хугацаа дуусаагүй байгаа ажилд үе шаттайгаар үзлэг хийж, эвдрэлийн хэмжээг тогтоож, гүйцэтгэгч компаниар засварлуулах арга хэмжээ авах

14.    Авто зам, замын байгууламжийн  ажлын зураг төсөл боловсруулах шатанд санал өгөх

15.    НҮНТөвөөр үйлчлүүлж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагад он дамжсан болон  шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн төслийн талаар мэдээлэл өгөх, ирүүлсэн материалын бүрдлийг шалган хүлээн авч, холбогдох мэргэжилтэн рүү шилжүүлэх, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд:

1.      Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өөрийн хариуцах ажлын хүрээнд биелэлтийг гаргах

2.      Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өөрийн хариуцах ажлын хүрээнд биелэлтийг гаргах

3.      Дээд газар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

4.      Өөрийн хариуцсан авто зам, замын байгууламжийн барилгын ажилтай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд цаг тухай бүрт нь үнэн зөвөөр гаргаж өгөх, танилцуулга бэлтгэх, дүрэм, журам боловсруулахад санал өгөх

5.      Өөрийн хариуцсан авто зам, зам байгууламжийн барилгын ажилтай холбоотой мэдээлэл хүссэн иргэд, аж ахуй нэгж байгууллагад жигд мэдээллээр хангах.

 

 

 

 

 

 

10

Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд:

1.      Менежертэй төрийн албан хаагчын үр дүнгийн гэрээ байгуулах, ажлаа 7 хоног,  хагас, бүтэн жилээр төлөвлөн, тайлагнах

2.      Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дүрэм журам, бичиг баримт боловсруулах ажилд идэвхтэй оролцох

3.      Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх

4.      Хэлтсийн даргын баталсан “Албан хаагчдын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хуваарь”-ийн дагуу эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлох

5.      Удирдлагаас өгсөн цаг үеийн шинж чанартай ажлыг шуурхай гүйцэтгэх, тайлагнах.

6.      Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

7.      Бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, оны эцсийн тайландаа тусгах, архивын нэгж болгон, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх

 

 

 

 

10

 

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

 

 

 

 

 

1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсрол Бакалавр түүнээс дээш
Мэргэжил Авто замын барилгын инженер Авто зам, гүүрийн барилгын инженер
Мэргэшил
Туршлага Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх
Урчадвар -Авто зам, замын байгууламжийн зураг төсөлтэй ажиллах,

-Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

-Шинийг эрэлхийлэх, багаар ажиллах чадвартай

-Ажлын арга барил, хүнтэй харилцах чадвартай байх

1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм эмжээг сахих Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект
1.1 Байгууллагын дотор талд байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга,

·         Орлогч дарга нар

·         Хэлтэс, нэгжийн дарга нар

·         Байгууллагын нийт албан хаагчид

Шууд харилцах байгууллага:

·         Гүйцэтгэгч байгууллагууд

·         Зураг төслийн байгууллагууд

·         Зөвлөх байгууллагууд

Шууд бус харилцах байгууллага

  • Нийслэлийн Засаг дарга, орлогч

·         Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·         ЗАА –ны холбогдох хэлтэс

·         Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

·         Замын Цагдаагийн Газар

·         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·         Инженерийн шугам сүлжээний байгууллагууд

·         Төрийн бус болон олон нийтийн байгууллага

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл

 

3.1 Санхүүгийн Цалин хөлс нь Засгийн газрын хүчин төгөлдөр эрх зүйн актуудаар тогтоосон албан тушаалын үндсэн цалин бусад нэмэгдлээс бүрдэнэ.
3.2 Материалын Албан өрөөний тавилга, компьютер, холбогдох техник хэрэгсэл
3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

….……………………… Б.Индра

Орлогч дарга

………………………….  Г. Баттогтох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

…………………………….. Э.Эрдэнэсайхан

Засвар барилгын хяналтын

хэлтсийн дарга

…………………………..     Б.Бум-Эрдэнэ

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………  П.Оюунчимэг

2016 оны 10 сарын28 өдөр

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн

газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

….……………………… Ж.Тогтохбаяр

2016 оны 10 сарын 28 өдөр