БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ГҮҮРИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

820

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ГҮҮРИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын нэр:

Нийслэлийн авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Бодлого зохицуулалтын хэлтэс

3.Ажлын байрны нэр: 3.1.Албан тушаалын ангилал: 3.2.Албан  тушаалын зэрэглэл
Гүүрийн төлөвлөлтийн мэргэжилтэн Дэс түшмэл ТЗ-5
4.Ажлын байрыг шууд харъяалах удирдах албан тушаалын нэр: 4.1.Албан тушаалын ангилал: 

 

4.2.Албан тушаалын зэрэглэл
Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: 5.1.Албан тушаалын нэр: 5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо:

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны зорилго Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх, засварлах гүүр, замын бусад хиймэл байгууламжийг УБ хотын ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээтэй уялдуулан төлөвлөх, газрын захирамжийг батлуулан ажлын даалгавар боловсруулан батлуулах, ажлын зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, ажлын зураг төсөлд үе шаттайгаар хяналт тавьж санал өгөх, хүлээн авах, гүүрийн тооцооны программ хангамж ашиглан тооцоо судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажилд оролцож хамтран ажиллахад оршино.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.   Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх, засварлах гүүр, замын бусад хиймэл байгууламжийг УБ хотын ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээтэй уялдуулан төлөвлөж ажлын тоо хэмжээг тодорхойлж урьдчилсан төсөвт өртгийг тооцож гаргана. Хотын гүүр, замын бусад замын хиймэл байгууламжийг зөв оновчтой төлөвлөснөөр УБ хотын авто замын сүлжээ сайжирч, техник эдийн засгийн хувьд оновчтой байх болно.
2.   Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх, засварлах гүүр, замын бусад хиймэл байгууламжийн газрын захирамж батлуулах, зургийн даалгавар боловсруулан батлуулах, зөвлөх үйлчилгээний тендерын материалыг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх, зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, зураг төслийн боловсруулалтын ажилд үе шаттайгаар хяналт тавьж зураг төслийг шалган дутуу зүйлд саналаа өгөх, зураг төслийг иж бүрдлээр хүлээн авах, барьцаа хөрөнгө чөлөөлөхийг хариуцан ажиллана. Хотын замын гүүр, түннэл болон бусад хотын замын хиймэл байгууламжийг шинээр барих, өргөтгөж шинэчлэх, засварлах ажлын зураг төсөл иж бүрэн боловсруулагдсан байх.
3.   Гүүрийн тэргүүлэх тооцооны программ хангамжийг ашиглан тооцоо судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож хамтран ажиллах, салбарын норм стандарт боловсруулах ажилд санал өгч хамтран ажиллана. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн байх.
4.   Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцоно. Газрын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол шийдвэр хэрэгжинэ.

 

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

–     Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх, засварлах гүүр, замын бусад хиймэл байгууламжийн байршлыг УБ хотын ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээтэй уялдуулан байрлалыг оновчтой сонгох, судлах, талбай дээр нь нягтлан үзэх

–     Төлөвлөж буй гүүр, түннэл, замын бусад хиймэл байгууламжийг эдийн засгийн үр ашигтай, бат бөх, тогтвортой, шинэлэг хийц эдлэлтэй байдлаар төлөвлөх

–     Газрын харилцааны асуудлыг нягтлан уялдуулах

–     Гүүр, замын бусад хиймэл байгууламжийн газрын захирамжийг батлуулах

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

–     Зөвлөх үйлчилгээний тендерийн материал бэлтгэх, холбогдох байгууллагад хүргүүлэх

–     Зургийн даалгавар боловсруулж батлуулах

–     Зураг төслийн боловсруулалтын явцад ИШС-ний зураг төсөлтэй уялдаж байгаад хяналт тавих

–     Зураг төслийн боловсруулалтын ажлыг стандарт, БНбД-ийн дагуу  гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, зураг төслийг шалган дутуу зүйлд саналаа өгөх

–     Зураг төслийг иж бүрдлээр хүлээн авах

–     Зураг төслийн барьцаа хөрөнгө чөлөөлөх

–     Зураг төслийн ажлын гэрээний төсөл боловсруулах /гэрээний тусгай нөхцөл, үнийн задаргаа, тайлан гаргах хуваарь, ажил гүйцэтгэх графикт санал өгч гэрээний мэргэжилтэнтэй хамтарч ажиллах/

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд

–     Гүүрийн тооцооны программ ашиглан тооцоо судалгаа хийх

–     Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож хамтран ажиллах

–     Салбарын стандарт, норм норматив боловсруулах ажилд санал өгч хамтран ажиллах.

 

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

–     Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр  төлөвлөн, тайлагнан ажиллах

–     Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

–     Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

–     Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

–     Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

–     Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

50

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.1.Ерөнхий шаардлага:

 

 

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /Бакалавр ба түүнээс дээш/
Мэргэжил Гүүрийн барилгын инженер Гүүрийн болон Авто замын барилгын инженер
Мэргэшил Мэргэшсэн

 

Туршлага Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан
Ур чадвар –   Гүүрийн барилга байгууламжийн бат бэхийн тооцооны программ хангамжийг бүрэн эзэмсшэн байх

–   Зураг төслийн программ хангамж бүрэн эзэмшсэн  байх

–   Гадаад хэлний мэдлэгтэй байх

–   Зураг төслийн программ хангамж ашиглах чадвартай байх

–  Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх -Багаар ажиллах чадвартай

 

1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эрсэг хуулийг мөрдөн ажиллах –  Байгууллага хувь хүний нууц хадгалах

 

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1.Байгууллагын дотор талд байгаа 1.2.Байгууллагын гадна талд байгаа
–       Газрын дарга

–       Орлогч дарга нар

–       Хэлтэс, нэгжийн дарга нар

–       Хүний нөөцийн мэргэжилтэн

–       Байгууллагын нийт албан хаагчид, инженер техникийн ажилчид

 

Шууд харилцах байгууллага:

–       Зам тээврийн хөгжлийн төв

–       Барилга хөгжлийн төв

–        Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа байгууллага

–       НЗДТГ-ын хэрэгжүүлэгч байгууллагууд

–       Нийслэлийн замын цагдаагийн газар

–       Нийслэлийн Газрын алба

–       ИШС-ний байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

–       Төрийн бус болон  олон нийтийн байгууллага

–       Мэргэжлийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс ТЗ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2.  Биет хөрөнгийн –       Албан өрөөний тавилга

–       Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний                       –
3.4. Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4.Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Ажлын ердийн нөхцөлд ажиллана
4.2. Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

………………………………                    Ж.Даваасүрэн

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр