БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1986

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

 

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Бодлого зохицуулалтын хэлтэс
3. Ажлын байрны нэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Эдийн засагч Дэс түшмэл ТЗ-5
4. Ажлын  байрыг  шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан  тушаалын

ангилал

4.2 Албан

тушаалын

зэрэглэл

–     Хэлтсийн дарга

–     Ахлах мэргэжилтэн

Ахлах түшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан  удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр:

 

5.2 Албан  тушаал эрхлэгчдийн тоо

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1. Ажлын байрны зорилго Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барих болон засварлах авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний төслийг төлөвлөх, батлуулах, cалбарын болон бусад дэд бүтцийн чиглэлийн төсөл,  арга хэмжээний хөтөлбөр боловсруулах, санал өгөх, судалгаа шинжилгээний ажилд оролцож, хамтран ажиллахад оршино.
2. Ажлын байрны үндсэн зорилт 2.1 Гүйцэтгэлийн  шалгуур  үзүүлэлт
1.    УБ хотын авто замын сүлжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санал өгөх, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтын саналыг боловсруулах, батлуулах

2.     Улс, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрүүдээр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийг төлөвлөх, батлуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

3.    Судалгаа шинжилгээний ажилд оролцох, хамтран ажиллах,  норм, нормативын баримт бичигт санал өгөх

4.    Зам барилгын ажлын гүйцэтгэлийн төсвийг салбарын төсвийн жишигт нийцсэн эсэх, төсөв зохион зааврын дагуу хийсэн эсэхэд хяналт тавьж, баталгаажуулах

5.    Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцох

1.  Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаарх бодлого тодорхойлогдоно.

2.  Дээд газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, зарцуулах нөхцөл бүрдэнэ.

3.  Салбарын бодлогын хэрэгжилт хангагдана.

4.  Салбарын төсвийн жишиг норм дүрэм, салбарын сайдын тушаал заавруудын хэрэгжилт хангагдана.

5.  Газрын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол шийдвэр хэрэгжинэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

4.1 Хугацаа хувиар
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

·         УБ хотын авто замын сүлжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санал өгөх, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтын саналыг боловсруулах, хэлтэс, нэгжүүдээс санал авах ажлыг зохион байгуулах, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулах, НЗДТГ-т хүргүүлэх, НЗДТГ-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажиллах, НЗД-ын зөвлөл, НИТХ-аар болон бусад хурлаар хэлэлцэхэд холбогдох танилцуулга, материалаар хангаж ажиллах зэрэг батлуулах хүртэл үе шатны бүх ажлыг зохион байгуулах,

·         Салбарын болон бусад дэд бүтцийн чиглэлийн болон байгууллагын үйл ажиллагааны төсөл,  арга хэмжээ, хөтөлбөр, зорилт боловсруулах, санал өгөх ажлын зохион байгуулах

 

Ажлын байрны 2 дүгээр зорилтын  хүрээнд:

·         Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн саналыг боловсруулах, хэлтэс, нэгжүүдээс санал авах ажлыг зохион байгуулах, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулах, НЗДТГ-т хүргүүлэх, НЗДТГ-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажиллах, НЗД-ын зөвлөл, НИТХ-аар болон бусад хурлаар хэлэлцэхэд холбогдох танилцуулга, материалаар хангаж ажиллах зэрэг батлуулах хүртэл үе шатны бүх ажлыг зохион байгуулах,

  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний задаргааг боловсруулах, батлуулах, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын ажлын захирамж гаргуулах

 

Ажлын байрны 3 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Салбарын чиглэлээр боловсруулагдаж буй норм, нормативын баримт бичигт санал өгөх,

·         Судалгаа шинжилгээний ажилд оролцох, хамтран ажиллах, санал өгөх

·         Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах

·        Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх

Ажлын байрны 4 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Улс, нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн ажлын гүйцэтгэлийн төсвийг зөвлөхийн болон хариуцсан хяналтын инженерийн баталгаажуулсан тоо хэмжээний хүрээнд салбарын төсвийн жишигт нийцсэн эсэх, төсөв зохион зааврын дагуу хийсэн эсэхэд хяналт тавьж, баталгаажуулах /Бусад шугам сүлжээ болон борооны усны ажлын төсөвт хяналт хийгдэхгүй/

 

Ажлын байрны 5 дугаар  зорилтын  хүрээнд:

·         Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр  төлөвлөн, тайлагнан ажиллах

·         Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

·         Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·         Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

  • Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх
 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд /бакалавр түүнээс дээш/ Бакалавр түүнээс дээш
Мэргэжил Авто замын барилгын инженер Эдийн засагч
Мэргэшил Мэргэшсэн төсөвчин байх
Туршлага Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх
Ур чадвар Төсвийн болон авто замын зургийн төлөвлөлтийн программ хангамжийг эзэмшсэн байх Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх Илүү цагаар ажиллах, байгууллага хувь хүний нууц хадгалах

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
 

1.1 Байгууллагын дотор талд  байгаа

 

1.2 Байгууллагын гадна талд байгаа

 

·         Газрын дарга

·         Асуудал эрхэлсэн орлогч дарга

·         Хэлтсийн дарга

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Байгууллагын нийт ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилчид

 

Шууд харилцах байгууллага:

·   НЗДТГазар

·   Захирагчийн ажлын алба

·   НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, харъяа байгууллагууд

·   Гүйцэтгэгч байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

Төрийн бус болон  олон нийтийн байгууллага

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын дарга, асуудал эрхэлсэн орлогч дарга болон хэлтсийн даргын өмнө хариуцлага  хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц хэрэгсэл 3.1 Санхүүгийн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтоосон цалин, хөлс
3.2 Материалын Ширээ  сандал

Компьютер, холбогдох  техник хэрэгсэл

3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

………………………………                    Ж.Даваасүрэн

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

 

2016 оны 10 сарын 28  өдөр

 

 

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

……………………….. Ж.Тогтохбаяр

 

 

2016 оны 10 сарын 28  өдөр