ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1518

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН  МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

А. ТАНИЛЦУУЛГА

1.Байгууллагын  нэр 2. Нэгжийн нэр
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Бодлого зохицуулалтын хэлтэс
3. Ажлын байрнынэр: 3.1 Албан тушаалын ангилал 3.2 Албан тушаалын зэрэглэл
Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн Дэстүшмэл ТЗ-5
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: 4.1 Албан тушаалын

ангилал:

4.2 Албан тушаалын

зэрэглэл:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

Ахлахтүшмэл

Дэс түшмэл

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал 5.1 Албан тушаалын нэр: 5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо

Б. ЧИГ ҮҮРЭГ

1.Ажлын байрны зорилго Нийслэл хотын авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр тооцоо судалгаахийх,хөдөлгөөн зохион байгуулах ба хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, холбогдох зураг төслийн боловсруулалтанд үе шатны хяналт хийх, хүлээн авах,  гол ба туслах гудамж  замын орц, гарц, зогсоолтой холбоотой ажлыг хариуцан ажиллахад оршино.
2. Ажлынбайрныүндсэнзорилт 3.1 Гүйцэтгэлийншалгуурүзүүлэлт
1.    Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, арга хэмжээг төлөвлөх.

2.    Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах шатанд  хөдөлгөөн зохион байгуулалтын зургийн боловсруулалтанд үе шатны хяналт хийх, хүлээн авах.

3.    Гол ба туслах гудамж  замын орц, гарц, зогсоолын төлөвлөлт, судалгаатай холбоотой ажлыг хариуцан ажиллах

4.    Авто замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эрдэм шинжилгээсудалгааны ажилд оролцож хамтран ажиллах, салбарын норм стандарт боловсруулах санал өгнө.

5.    Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцоно.

1.    Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулснаар зам тээврийн осол зөрчилгарахаас урьдчилан сэргийлнэ.

2.    Явган зорчигч болон тээврийн хэрэгслийн эрчмийн тооллого, аялалын цагийн судалгааг хавар, намар тогтмол хийснээр замын хөдөлгөөнийг зохион байгуулахад гол үндэслэл болж өгнө.

3.    Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мөн хөдөлгөөнийг жигд хуваарлах, иргэдийг саадгүй аятухтай зорчиход чиглэнэ.

4.    Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэх

5.    Газрын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол шийдвэр хэрэгжинэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 4.1 Хугацаа хувиар
Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд:

·         Замын цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төв тэй хамтран хөдөлгөөн зохион байгуулах саналыг оновчтой төлөвлөнө.

·         Сургууль цэцэрлэгийн  орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөж, зохион байгуулна.

·         Нийслэл хотод гадаад,  дотоодын зээл, тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөртэй танилцаж санал өгөх, төслийн ажилд оролцож ажиллана.

 

Ажлын байрны 2 дугаарзорилтынхүрээнд:

·         Зам, замын байгууламжийн засварарчлалт, барилгын ажлуудын тэмдэг тэмдэглэгээ, тоноглол,  хөдөлгөөн зохион байгуулалтыг хянаж, саналтусгана.

·         Нийслэлийн гудамж замын тэмдэг, тэмдэглэлийг бүртгэж паспортжуулна.

·         Тусгай замын автобус төсөлд хөдөлгөөн зохион байгуулалтын холбоотой асуудалд хамтран ажиллана.

Ажлын байрны 3 дугаарзорилтынхүрээнд:

·         Орц, гарц гаргах ажлыг хариуцаж төлөвлөх, дүн шинжилгээ хийж ажиллана.

·         Тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг хариуцаж ажиллана.

Ажлын байрны 4 дүгээрзорилтынхүрээнд:

·         Жил бүр авто замын хөдөлгөөний судалгааг хийж мэдээллийн санг хөтлөнө.

·         Дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг судлах, шийдвэрлүүлнэ.

·         Удирдлагаас өгсөн цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх ажлыг хугацаа алдалгүй чанартай хийж гүйцэтгэнэ.

·         Байгууллагын болон хэлтсийн дүрэм, журамд ажилүүргийн холбоотой санал өгнө.

·         Дээд газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн санал хүсэлт, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллана.

·         Хийх ажлын төлөвлөгөө, тайланг сар, жилээр нэгтгэн гаргана.

·         Олон нийтийн ажилд идэвхи, санаачлагатай оролцно.

Ажлын байрны 5 дугаар үндсэн зорилтын хүрээнд

·         Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр төлөвлөн, тайлагнан ажиллах

·         Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

·         Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

·         Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

·         Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

20

40

10

20

10

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Баклавр Дээд ба түүнээс дээш
Мэргэжил Авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
Мэргэшил

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх

Урчадвар

Мэргэжлийн холбоотой зураг төсөл болон тооцооны программ эзэмшсэн Компьютер болон хэлний зохих мэдлэгтэй байх
1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмхэмжээг сахих, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх

Байгууллага хувь хүний нууц хадгалах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект
1.1 Байгууллагын дотор талд байгаа 1.2 Байгууллагын гадна талд байгаа
·         Газрын дарга

·         Орлогч дарга

·         Хэлтсийн дарга

·         Хүний нөөцийн мэргэжилтэн

·         Байгууллагын нийт албанхаагчид, инженер техникийн ажилчид

Шууд харилцах байгууллага:

·         Замын цагдаагийн газар

·         ИШС-нийбайгууллагууд

·         “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ

·         “УБЗЗАГ”ОНӨААТҮГ

·         Холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд

Шууд бусхарилцах байгууллага

·         Төрийн бус болон олон нийтийн байгуулагууд

2. Албан тушаал эрхлэгчдийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлынбайрнынөөцхэрэгсэл 3.1 Санхүүгийн Цалин хөлс ТЗ-5 зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол унааны болон бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ.
3.2 Материалын Ширээ сандал

Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3 Хүний
3.4 Бусад Холбогдох ном товхи мол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1 Ердийн нөхцөл Ажлын хэвийн орчин, нөхцөл байдалд ажиллана.
4.2 Онцгой нөхцөл Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч,

орлогч дарга

……………………… Б.Индра

Орлогч дарга………………Г. Баттогтох

Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

……………………………… Ж.Даваасүрэн

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………… Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………. П.Оюунчимэг

2016оны10 сарын28 өдөр

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

……………………….. Ж.Тогтохбаяр

2016 оны 10 сарын 28 өдөр