АВТО ЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

1047

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

2. Нэгжийн нэр:

Бодлого зохицуулалтын хэлтэс

3. Ажлын байрнынэр:

Авто замын төлөвлөлтийн мэргэжилтэн

3.1. Албан тушаалынангилал:

Дэс түшмэл

3.2. Албан тушаалынзэрэглэл:

ТЗ-5

4.    Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

4.1. Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2. Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал 5.1. Албан тушаалын нэр 5.2. Албан тушаал эрхлэгчдийн тоо

Б. ЧИГ ҮҮРЭГ

 

1.Ажлын байрны

зорилго

Нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр шинээрбаригдахболонөргөтгөлшинэчлэлтхийх, засварлах,гудамжзамыг төлөвлөх, газрын захирамж гаргуулах, зургийн даалгавар боловсруулах,авто замын зураг төслийг хянах,хүлээнавах, холбогдох судалгаа шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичиг болон норм стандарт шинээр боловсруулах ба сайжруулахад оршино.
Ажлын байрны үндсэн зорилт

 

2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
1.Улаанбаатар хотод шинээр баригдах болон шинэчлэлт хийгдэх, засварлах авто замыг УБ хотын ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээтэй уялдуулан оновчтой төлөвлөж ажлын тоо хэмжээг тодорхойлж урьдчилсан төсөвт өртгийг тооцож ажлын төлөвлөгөөнд тусгуулахад шаардлагатай мэдээллээр ханган ажиллана. Хотын авто замыг зөв оновчтой төлөвлөснөөр УБ хотын авто замын сүлжээ сайжирч, техник эдийн засгийн хувьд оновчтой байх болно.
2. Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх авто замын газрын захирамж батлуулах, зургийн даалгавар боловсруулан батлуулах, зөвлөх үйлчилгээний тендерын материалыг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх, зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, зураг төслийн боловсруулалтын ажилд үе шаттайгаар хяналт тавьж зураг төслийг шалган дутуу зүйлд саналаа өгөх, зураг төслийн иж бүрдлээр хүлээн авах, барьцаа хөрөнгө чөлөөлөхийг хариуцан ажиллана. 2.2. Хотын замыг шинээр барих, өргөтгөж шинэчлэх, засварлах ажлын зураг төсөл иж бүрэн боловсруулагдсан байх.
3. Авто замын тооцооны программ хангамжийг ашиглан тооцоо судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажилд оролцож хамтран ажиллах, салбарын норм стандарт боловсруулах ажилд санал өгч хамтран ажиллана. Эрдэм шинжилгээ, судалгааны  ажилд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэх.
4. Хариуцсан ажлын чиглэлээр дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулахад оролцоно. Газрын үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дээд газрын тогтоол шийдвэр хэрэгжинэ.
3. Ажлын байрны гол үйл ажиллагаа                                                    3.1. Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр зорилтын  хүрээнд:

–       Улаанбаатар хотод шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэлт хийгдэх, засварлах авто замын байршлыг УБ хотын ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээтэй уялдуулан байрлалыг оновчтой сонгох, судлах, талбай дээр нь нягтлан үзэх

–       Төлөвлөж буй авто замын эдийн засгийн үр ашигтай төлөвлөх

–       Газрын харилцааны асуудлыг нягтлан уялдуулах

–       Авто замын газрын захирамжийг батлуулах

–       Замын трассыг сонгох, судлах, талбай дээр нь нягтлан үзэх

–       Газар дээр нь нягталж үзсэний дагуу техникийн параметрүүдийг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх

–       Газрынхарилцааныасуудлыгнягтлангаргах

Ажлын байрны 2 дугаар  зорилтын хүрээнд:

–       Зөвлөх үйлчилгээний тендерийн материал бэлтгэх, холбогдох байгууллагад хүргүүлэх

–       Зургийн даалгавар боловсруулж батлуулах

–       Зураг төслийн боловсруулалтын явцад ИШС-ний зураг төсөлтэй уялдаж байгаад хяналт тавих

–       Зураг төслийн боловсруулалтын ажлыг стандарт, БНбД-ийн дагуу  гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, зураг төслийг шалган дутуу зүйлд саналаа өгөх /БГД, СХД, ЧД, НД/

–       Зураг төслийг иж бүрдлээр хүлээн авах

–       Зураг төслийн барьцаа хөрөнгө чөлөөлөх

–       Зураг төслийн ажлын гэрээний төсөл боловсруулах /гэрээний тусгай нөхцөл, үнийн задаргаа, тайлан гаргах хуваарь, ажил гүйцэтгэх графикт санал өгч гэрээний мэргэжилтэнтэй хамтарч ажиллах/

Ажлын байрны 3 дугаар  зорилтын  хүрээнд:

–       Замын тооцооны программ ашиглан тооцоо судалгаа хийх

–        Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож хамтран ажиллах

–       Салбарын стандарт, норм норматив боловсруулах ажилд санал өгч хамтран ажиллах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

–       Хэлтсийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд өөрийн хариуцсан ажлын чиглэлээр менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, ажлаа 7 хоног, хагас, бүтэн жилээр  тайлагнан ажиллах

–       Edoc.ub.gov.mn, Smartcity.mn-д ирсэн албан бичиг, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж ажиллах

–       Хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм, норматив боловсруулахад санал өгөх.

–       Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

–       Байгууллагын дүрэм, дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах

–       Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож хүлээлгэн өгөх

30

30

20

20

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1. Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол

 

Бакалавр ба түүнээс дээш Дээд
Мэргэжил

 

Авто замын барилгын инженер  

Мэргэшил

   
Туршлага

 

Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх
Ур чадвар –   Авто замын тооцооны программыг эзэмшсэн байх

–   Зураг төслийн программ хангамж ашиглах чадвартай байх /Autodesk, Autocad, Civil, 3D/

–   Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

-Багаар ажиллах чадвартай

– Илтгэх, бичиг баримт боловсруулах, танилцуулах чадвартай байх

1.2 Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг сахих, Авлигын эрсэг хуулийг мөрдөн ажиллах –  Байгууллага хувь хүний нууц хадгалах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

 

1. Ажлын байрны харилцах субьект
1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа
o   Газрын дарга

o   Орлогч дарга

o   Хэлтэс, нэгжийн дарга нар

o   Хүний нөөцийн мэргэжилтэн

o   Байгууллагын нийт албан хаагчид, инженер техникийн ажилчид

Шууд харилцах байгууллага:

o   НЗДТГ-ын хэрэгжүүлэгч байгууллагууд

o   Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа байгууллага

o   Замын цагдаагийн газар

o   Нийслэлийн Газрын Алба

o   Зам тээврийн хөгжлийн төв

o   Барилгын хөгжлийн төв

o   ИШС-ний байгууллагууд

Шууд  бус  харилцах  байгууллага

o   Төрийн бус болон олон нийтийн байгууллага

o   Мэргэжлийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл 3.1. Санхүүгийн Цалин хөлс нь ТЗ-5 гэсэн зэрэглэлээр тогтоосон албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэх
3.2. Материалын Ажлын байрны тавилга,

Компьютер, холбогдох техник хэрэгсэл

3.3. Хүний
3.4. Бусад Холбогдох ном товхимол, гарын авлага
4. Ажлын байрны нөхцөл 4.1. Ердийн нөхцөл Ердийн
4.2. Онцгой нөхцөл Илүү цагаар ажиллах

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх  бүхий албан тушаалтан
Ажлын хэсгийн ахлагч, орлогч дарга

………………………                        Б.Индра

орлогч дарга    ………………………  Г. Баттогтох

Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

………………………………                    Ж.Даваасүрэн

Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга

……………………………………          Э.Эрдэнэсайхан

Хүний нөөцийн мэргэжилтэн

………………………………..              П.Оюунчимэг

2016 оны 10 сарын 28  өдөр

Албан тушаалын нэр: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

……………………….. Ж.Тогтохбаяр

2016 оны 10 сарын 28  өдөр